3.9 жилийн хорих ял сонссон Б.Ганхуяг УДШ-д гомдол гаргахгүй бол 2 жилийн дараа СУЛЛАГДАНА

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 25 сек
190
legacy:Ganhuyag ETT/Ganhuyag ETT.jpg

Нүүрсний гэх хэрэгт холбогдон анхан шатны шүүхээс 5.9 жилийн хорих ялаар шийтгүүлээд байсан Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаан өчигдөр болж шүүхээс түүний биеэр эдлэх ялыг 3.9 жил болгон 2 жилээр бууруулах, нийтийн албанд томилогдох эрхийг 7 жил хассан байсныг 5 жил болгон тус тус бууруулсан шийдвэр гарсан нь олны анхаарлыг татаж буй.

Сануулахад, Б.Ганхуягийг өмнө нь анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтанд хахууль өгч, ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд болон хэрэгжүүлэхийн тулд бусдаас их хэмжээний хахууль авч, олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан хэмээн үзэж шийдвэрлэсэн байдаг юм.

Гэтэл өчигдөр болсон Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн гаргасан дүгнэлтэд дурдагдсан Б.Ганхуягт холбогдох хэргүүдээс "үндэслэлгүй хөрөнгөжсөн" хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг "хэрэгсэхгүй" болгож шийдвэрлэснээр түүний биеэр эдлэх ялын үлдсэн хугацаа 2 жил болж буурахаар байна.

Тодруулж хэлбэл, Б.Ганхуяг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон бөгөөд өнөөдрийн байдлаар 1 жил 9 сар хоригдоод буй. Анхан шатны шүүхээс оноосон 5.9 жилийн хорих ялыг 3.9 жил болгон өөрчилж шийдвэрлэснээр дээрх нөхцөл байдал үүсэх магадлалтай болоод буй.

Тэгвэл Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарт оногдуулсан ялын хэмжээг бууруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр олон нийтийн дунд багагүй шүүмжлэлийг дагуулж эхлээд байгаа аж.

Товчхондоо тэрбээр давж заалдах шатны шүүхийн шийвэрийг эсэргүүцэж УДШ-д гомдол гаргахгүй бол хоёр жилийн дараа суллагдана гэсэн үг юм.

Хуваалцах:190

СЭТГЭГДЭЛ (19)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Н
    Наран

    Цаад эзэдүүдийг нь алагсаад л баригдана шүү !Ганхуяагын хувьд .

  • З
    Зочин

    100 тэрбумын хѳрѳнгѳтэй болоод 2 жил шоронд суугаад гараад ирэх юм энэ шиг авилгал авч хулгай хийгээд хѳрѳнгѳтэй болно гэсэн шинэ үеийн авилгач хулгайч нар их боллоо шүү. Тэр хѳрѳнгѳ байр сав нь хаана байдаг юм болоо ядарсан иргэд очиж нэг ѳрѳѳнд нь орж үйлчилгээ, үйлдвэрлэл эрхэлж амьдралаа авч чвах хэрэгтэй байнааа.

  • З
    Зочин

    Хагартлаа идэж уучихаад юундаа гомдоод байдаг юм. Том хулгайч ах нар чинь зүгээр яваад байгааг хараад гомддог юм уу

  • М
    Монгол

    Тайвшруулж байгаад шоронд нь нухах гэж байгаан.Тэгээд амыг нь бариад мөнгийг нь хамсаатнууд нь хувааж авахын.6,7 сарын дараа хариу нь гарна

  • Г
    Ганхуяг шиг болмоор байна

    Хулгай хийж хийчихээд арай л жаргачихсан юм байна л даа.100н үеэрээ идэх хоолоо хулгайлчихаад хэлнэ ална илчлэнэ гэж сүрдүүлээд 10н бод хулгайлсан хүнээс бага ял авдаг.Та нарын үйл үр ачаар чинь гарна даа .Арай л гомдмоор юм

  • A
    A

    Гаргавал яана гэсэн үг вэ?

  • З
    Зочин

    Бүгдийг чинь чирнэ гээд хашгираад байсан хэлсэн үгэндээ хүрч бна даа шүүх засаглал хүн ардаа доромжилчих юмаа ундармаа 40 саяар аюурсайхан ганхуяг нар амралтанд хоол хүүхэн зөөлгөөд л

  • З
    Зочин

    Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгийг хүчингүЙ болгосон гэдэг чинь юу гэж байгаа юм бэ нэртэйгээр нь суллачихаачээ монголын шүүх ийм болжээ аюурсайхан шударга өрсөлдөөний газрын дарга байхдаа никийн оюунгэрэлийг татвараас чөлөөлөөд баяжсан ийм хүнийг өөгшүүлсээр байгаад том хулгайч болгож монголын ард түмний хөрөнгийг аймшигтайгаар шамшигдуулсан ичдэггүй хүмүүс аюултай шүүх засаглал

  • И
    иргэн

    шударга бу шүүх нилээн мөнгө ам руугаа чихүүлж дээ энэ шүүгчид бузар нийгэм шударга сэтгүүлчийг суллаачээ

  • O
    Oogi

    Garaad aimag aimagaar ni hudaldaj abna daa bankand bgaa $ ni ussuur ģoy doo garaa saihan ilchleed uguurei

  • Б
    Баяраа

    Эд нарт өгч бга ял бол арай дэндэж бна 100 мянга 10жил хдэн тэр бумаар идсэн гишүүд 1жил суусан нэр зүүгэд л гарах умаа

  • З
    Зочин

    Angiin shvvh go shvvhiiget bvrne vndseer ni archivo hayan herestrictamente hulgaich avligachudad eeltei dampuursam toretirar uls

  • Н
    Нэргүй

    Давж заалдах гүй байхаар тохиролцчихоод давбал бүр алуулнашдээ.1 жил орчим суух байхдаа.

  • Э
    Эрдэнэ

    Олон тэрбум хулгайлаад 2 жил 1300 төг хулгайлаад 3 жил !!!!!

  • М
    Мөнгө нь өөрсдөд нь үлдэнэ..суллагдаад бүгд хуваан

    2 сарын дараа суллагдана ялын 50% биеэр эдэлсэн гээд магадлангаар ороод гэртээ харина дах

  • З
    Зочин

    Бодхоос зөвүүн нам дагасан өлөн авилгач гоё ярьсан жүжигчин хулгаач луйварчдын ял гэж инээдтэй жоохон бараг байхгүй солонгос шиг авилгал хулгаадаа хатуу ял өгдөг болжэээж монгол хөгжөнө гэж үнэн юмдаа ул чацгуудааа гэсэн шиг доромжлох юм ждү ногоон автобус нүүрс богд уулын газар

  • И
    ИРГЭН

    Гаргахгүй бол МАН-н дарга нар ерөнхийлөгчөөсөө эхлээд бүгд шоронд орчих гээд хэцүү бн шүү дээ!!! МАН-н удирдах зөвлөлийн хурлаараа Б, Ганхуягийн устгаж ул мөрөө балах шийдвэр гаргаад шоронд хор өгч байхав!!! Одоо гаргахгүй бол гарцаагүй хэрэг илрэх гээд МАН- д хэцүү бн!!!

  • И
    ИРГЭН

    Тохирсон яриагаараа сонгуулийн дараа суллана гэж Ерөнхийлөгч У, Хүрэлсүх ерөнхий сайд Оюун-Эрдэнэ хоёр хэлсэн амандаа хүрч бн!!

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol