Б.Энхбаяр: Төсөв дагуулж тендер, концесс, татвар, өмчийн асуудалд санаатайгаар хуулиас давсан журмууд баталж, захиран зарцуулж байгааг зогсоох ёстой

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 34 сек
60
legacy:tomuu2026/NewFolder/sdg.jpg

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр цахим хуудастаа дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Манай улс “журам”-ын улс болсон байгааг дараах тоо илэрхийлнэ. Хуулиасаа хэд дахин их журамтай болсоны гор нь авлига, хүнд суртал, дур зорго, дураар авирлал, хүний эрхийн зөрчлүүд, залхуурал, мэдээлэлгүй, хаалттай, ойлгомжгүй байдлууд гээд үргэлжилнэ.

Дүгнэлт:
1. Эрх мэдэл хуваарилах зарчимд ганхалт үүсгэсэн. Дэлгэрэнгүй, процесстой, ойлгомжтой хууль тогтоох ажиллагаа байхгүй болсоноос үүдэлтэйгээр гүйцэтгэх эрх мэдэл хэрэг дээрээ журмаар дамжуулж хууль тогтоох буюу ард түмний засаглах эрхийг шилжүүлж авсан.
2. Нэн тодорхой хүрээ, хязгаар, хугацаа нөхцөлтэйгээр л гүйцэтгэх эрх мэдэлд журам батлах эрх хуулиар олгодог хууль баталж, тэрэндээ хууль тогтоогч, ажлын хэсгүүд суралцах, барьж ажиллах шаардлага үүссэн. “Журмаар зохицуулна” гэдэг заалттай хууль батлахаас шуудхан хэлэхэд хууль тогтоогчид өөрсдөө татгалз.Та ард түмний төлөөллийн эрхийг тийм эрхгүй гүйцэтгэх эрх мэдлийн нэг даргад үүгээрээ шилжүүлж буйгаа ойлго.
3. Мэдлэггүйдэл ба залхуурал. Судалгаа муутай, яарсан сандарсан, чадавх сул хүний гараар орсон хуулийн төслүүд ихэнхдээ олон журмууд цаашаа батлагдахаар бичигдсэн байдаг. Наян журам(нээрэнгээсээ) батлах заалттай хуулиуд батлагддагын учиг ийм.
4. “Мэдлэгтэй”, санаатайгаар журам батлах эрх авдаг. Голдуу төсөв дагуулж, тендер, концесс, татвар, өмч гэх мэт төсвийн хөрөнгийг хяналт муутайгаар захиран зарцуулах асуудал дээр. Үүнийг Засгийн газрын түвшинд Сангийн яам 88 журам, Санхүүгийн зохицуулах хороо 66 журам, Монгол банк 36 журмаар улс орны санхүү, эдийн засгийг зохицуулж буйгаар харж болно.
5. Журмын шүүрдэлт явагдах учиртай. Хууль зүйн салбар ч хэдэн зуун журамтай болчихсон. Бүгдийг нь шүүрдээд талыг нь хүчингүй болгоод эхэлчихсэн. Энэ ажил үргэлжлэх учиртай. Журам дотор л дур зорго, журам дотор л “танхайрал”, журам дотор л хүний эрхийн зөрчил, журам дотор л авлига битүү шигдсэн. Журам шүүрдэх тийм ч амархан ажил биш. Парламент, гүйцэтгэх эрх мэдлийн хамтын, хүч тавьсан ажлын үр дүн байх болно" гэв.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хөсрий царайлсан өгөр буриад гэж хэн юм бэ кккк

  • З
    Зочин

    Хууль зүйн сайдаар ажиллах ёстой хүн хааччив аа

  • Б
    Балт

    Хөсрии царайлсан өгөр буриад юугаа хуцаад бнаа Чи саад хииж байхдаа наадхаа журамлахгүй яасиин Засагт саад хиилгэсэнгүй гэж ОюунЭрдэнэ д өсөрхөж майлж байхаар өөрөө наад хуулиа журамлаач . Чи завтай сул гишүүн болсон албан тушаалын хэнээрхэл шунал н дуусдгүй хэрүүлиин бузар,баахан сэнсаац дэгдээж амьтан үймүүлээд шиидсэн юм байхгүй хаядаг өгөр буриад нохой

  • З
    Зочид

    Тэтгэврийн бид ажлыг нь сайн мэддэг болохоор Хуулийн сайдаар Б.Энхбаярыг тавимаар байна.

  • З
    Зочин

    Хуулиа бариад Хуулиас давсан журмыг хэрэглэхгүй байх Хуулийн хэрэгжилтэд Хууль санаачлагч нар хяналттай байх #ҮР_ДҮНГ_ТООЦОХ #ШҮҮР_АЖИЛЛАГААГ_ТОГТМОЛ_АРД_ИРГЭДИЙНХЭЭ_ОРОЛЦООТОЙ_ЯВУУЛЖ_БАЙХ

  • З
    Зочин

    Зөвхөн хуулиа бариад явчихаар нөгөө авилга хээл хахууль дураараа авирлах нь таслагдчихаад байгаа л даа.Гэхдээ л хууль бол хууль хуулиас давсан журам үйлчлэхгүй гээд л болооюм биш үү дээ