Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргааг дэмжих төслийг ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлэх хүсэлт тавьжээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
10
legacy:9 өглөөний уулзалт/жайка.jpg

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кенсүкетэй уулзлаа.

Манай улс тус байгууллагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2016 оноос хамтран ажиллаж байна.

Хөгжлийн бэрхшээлийн улмаас нийгмээс тусгаарлагдаж, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан олон хүн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас хэрэгжүүлсэн төслийн үр дүнд орлогоо нэмэгдүүлсэн төдийгүй, нийгэмд ч эерэг хандлагууд бий болжээ.

Төслийн хоёрдугаар үе шатыг 2020-2024 онд хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх, ажиллаж амьдрах орчныг сайжруулах чиглэлд ч үр дүнгээ өгөөд байгаа аж.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн орчныг сайжруулж, шинэчлэл хийхээр төлөвлөсөн.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон “Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль”-ийг батлуулахаар ажиллаж байна.

ЖАЙКА байгууллагын төлөөлөл Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргааг дэмжих, нийгмийн хамгааллын шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.

Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Их өгөгдөлд суурилсан цахим шилжилтийг хийхийг зорьж байгаа бөгөөд энэ чиглэлээр ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран ажиллах санал тавилаа.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    улсын том үйлдвэр уул уурхайн салбарт шууд хѳгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэр том үйлдвэрийн ажилчдын тоонд харьцуулж шууд квот тогтоож ажлуулдаг тийм хууль эрх зүын орчин бүртүүлмээр байна. ХБ хүндээ зориулсан хуулиа шинээрмнэмэлт ѳѳрчлѳлт оруылж улсын том үылдвэрийн захирал дарга хүний нѳѳцийнмажилтанд нарт ажилиаваагүы дорожлож гадуурхаж нэр хүнтэд нь халлсаныхан тѳлѳѳ хамгиын багадаа 2-5 жилмхүртлэх хорих ялаар шиидгэдэг болгоиоор байна Тэд нарт ялмѳгч шоронд явуулдаг болж баыж ХБ хүн нийгэмдмажилмхийж амьдрах эрх нээгдэхээр болчоод байна. Албан тушаалтангуудыг яллаж чадахгүй бол хѳгжлийн бэрхшээлтэй хүн ѳнѳѳгийн нийгэмд ажил хийж чадахгүй бас амьдралаа авч явж чадахгүы баына. Албан тушаалтай хүн бүхэн ажил амьдралд нь саад учруулж баына. Мѳн эмч нар байна эрүүл мэндийн худал дүгнэж ажил хийлгэхгүй гэж албан тушаалтан нартай үгсэн тохирч ХБ хүн хохироож