Н.Учрал: Төр стратегийн орд эзэмшигчдээс 34 хувь эсвэл 50 хувийг нь булааж аваад төсөв бүрдүүлэх гээд байгаа зүйл огт биш

Улс төр
Myagmarsuren
Унших: 5 мин 58 сек
380
legacy:uchral gishuun/f59d79c6-c775-4d39-98f2-364a6746dbf0-1.jpeg

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учралтай Баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.

ХУВИЙН КОМПАНИЙН ЭЗЭМШИЛД БАЙГАА СТРАТЕГИЙН ОРДУУДЫН 34 ХҮРТЭЛХ ХУВИЙГ ТӨРД АВНА

-Стратегийн 16 ордын 9 нь хувийн мэдэлд бий. Засгийн газар Баялгийн сангийн хуультайгаа уялдуулж дээрх орд эзэмшигчидтэй хэлэлцээр хийх шийдвэрийг яагаад гаргах болов?

-Төр, засаг стратегийн орд эзэмшигчдээс 34 хувь эсвэл 50 хувийг нь булааж аваад төсөв бүрдүүлэх гээд байгаа зүйл огт биш. Үндэсний баялгийн сангийн хууль гарснаар “хуримтлалын данс” бий болсон. Хуримтлалын данс бол Баялгийн сангийн нэг төрөл. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр газрын хэвлийн баялгийн /50+1/ буюу дийлэнх хувь нь ард түмний мэдэлд байна. Ингэхдээ ногдол ашиг нь баялгийн санд төвлөрнө гэдгийг хуульчилсан гэсэн үг.

Үүний үр дүнд төрийн эзэмшлийн стратегийн долоон орд өнгөрсөн онд ногдол ашгаасаа хуримтлалын дансанд 500 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ 500 тэрбум төгрөг 5000 айлыг ипотекийн зээлд хамруулж, орон сууцжуулах асуудлыг шийдсэн.

Товчхондоо хуримтлалын дансанд мөнгө төвлөрөх нь ард түмний дансанд орлого хуримтлагдаж байна гэсэн үг.

Төрийн эзэмшлийн долоон орд жилийн хугацаанд 500 тэрбум төгрөг бүрдүүлж болж байхад цаашид хуримтлалын дансны үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд 9 стратегийн ордыг эзэмшиж байгаа 16 хувийн компанийн ногдол ашгийн тодорхой хувь хуримтлалын дансанд ордог байх ёстой.

Хуримтлалын дансанд төвлөрсөн мөнгө иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулагдах юм. Тэгэхээр Үндсэн хууль болоод Баялгийн сангийн тухай хуульд заагаад өгчихсөн асуудал. Ашигт малтмалын хуульд стратегийн ордуудыг хэрэв улсын төсвөөр нөөцийг нь тогтоосон бол 50 хүртэлх хувийг нь ард түмэн эзэмшинэ гээд хуульчилчихсан.

Улсын төсвийн зардлаар нөөцийг нь тодорхойлоогүй бол 34 хүртэлх хувийг нь эзэмшинэ гэсэн байгаа.

Үүнийг Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй учраас байгаа эрх зүйн орчиндоо тааруулж шийдвэрээ гаргасан. Өөрөөр хэлбэл, стратегийн ордуудыг эзэмшиж байгаа компаниудтай хэлэлцээр хийх юм. Зарим хүмүүс үүнийг төрийн дээрэм гэж яриад байгаа. Гэтэл ийм дээрэм гэж хаана ч байхгүй. Ялангуяа ардчилсан оронд хэлэлцээр хийдэг байх ёстой. Хууль нь байгаа учраас мөрдөх л үүрэгтэй.

Тиймээс хуулийн хүрээнд хөрөнгө оруулалтын эсвэл орд ашиглах гэрээ байгуулаад УИХ-аар батлах ёстой. Нэг талаас энэ нь хариуцлагатай уул уурхай, олборлох салбарын ил тод байдалд маш том дэвшил болж өгөх юм.

Ард түмэн газрын хэвлийн баялагт эзэн байх нь шударга зүйл. Хэн нэг хүний зохиосон программын 34 хувийг төр авна гээгүй. Газрын хэвлийн баялаг гэдэг чинь хэн нэгний бүтээсэн баялаг огт биш. Энэ бол байгалийн баялаг.

Өнөөдөр том ордуудын алт, зэс, нүүрсний нөөцийг нь улсын төсвөөр тодорхойлчхоод байхад түүнийг нь тусгай зөвшөөрлөөр аав, ах, эгч, дүү болон хүргэн, бэрийнхээ нэрээр авчхаад энэ миний өмч гээд сууж байж болохгүй.

Үүнээс болж, нийгэмд хэт баян эсвэл хэт ядуу гэсэн хоёр туйл үүсчихсэн. Энэ асуудлыг нь ярихаар зарим орд эзэмшигчдийн ашиг сонирхол хөндөгддөг учраас бухимддаг.

Бухимдах нь аргагүй байх л даа. Зарим нь бүр улсаасаа тасарчихсан байгаа. Тиймээс бид цаашид олон ард иргэдийг орон сууцжуулж, гэр хорооллын мянга мянган янданг буулгах шаардлагатай байна. Ерөөс утааны асуудал ядууралтай шууд холбоотой. Ядуурал өнөөдөр 27 хувьд хүрчихлээ. Гэтэл зарим нь нийгмийн амьдралаас хэт тасарчихсан. Тэгэхээр бид стратегийн орд эзэмшигчдээс 34 хүртэлх хувийн хэлэлцээр хийе л гэж байгаа юм.

legacy:uchral gishuun/7a22eade-b811-4791-9e53-e1085f00ec67.jpeg

ХУВИЙН ЭЗЭМШИЛД БАЙГАА 9 ОРДЫН НОГДОЛ АШГИЙГ 2040 ОН ХҮРТЭЛ ХУРИМТУУЛАХАД 32 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛНО

-Ордын 34 хүртэлх хувийг төр эзэмшинэ гээд хуульдаа тусгачхаж. Тэгвэл яг ямар хувилбаруудаар хэлэлцээр хийгдэж болох юм бэ?

-Есөн ордоос иргэдэд хүртээх ногдол ашгаа аваад хуримтлалын санд төвлөрүүлнэ. Шаардлагатай бол АМНАТ тооцъё. АМНАТ-ын 65 хувь нь Ирээдүй өв санд ордог, 10 хувь нь орон нутгийн санд ордог, үлдсэн нь Тогтворжуулалтын санд ордог байхаар хэлэлцээр хийж болно. Тиймээс компаниудтайгаа хэлэлцээр хийж гэрээ байгуулбал компаниудад ч, гадаадын хөрөнгө оруулалт талдаа ч ашигтай гэж харж байгаа. Нэг талаараа төр хариуцлага хүлээн гэсэн үг.

Хэрэв одоо байгаа төрийн өмчит 7 ордын ногдол ашгийг хуримтлалын санд жил бүр төвлөрүүлбэл 2040 он гэхэд 28 их наяд төгрөг төвлөрнө гэсэн тооцоолол гарсан.

Харин хувийн хэвшлүүдийн эзэмшиж байгаа 9 ордын ногдол ашгийг хуримтлуулбал 2040 он гэхэд 32 их наяд төгрөг хуримтлагдахаар байгаа. Одоогоор нүүрсний 25 хувь, зэсийн 18 хувийн л нөөц төрийн эзэмшилд байна. Бусад нь хувийн хэвшлийнх.

Гэтэл татвар төлдөг гэсэн атал төрийн эзэмшлийн компаниуд 72 хувийн татвар төлдөг. Хувийн эзэмшлийн компаниуд 28 хувийн татвар төлдөг. Энэ бол шударга бус тогтолцоо. Тиймээс л бид стратегийн орд эзэмшигчидтэй бодитоор хэлэлцэж хуулийн хүрээнд ажиллах гээд байгаа юм.

Мэдээж хэлэлцээрийн явцад компаниуд хувилбараа гаргаж ярилцахад нээлттэй гэж хэлмээр байна.

/Төр болон хувийн хэвшлийн эзэмшилд байгаа 16 ордын мэдээлэл/

legacy:3x3/ulaanbaatar/460940352_1181932389573980_8079495599125325662_n.jpg

-Хэлэлцээрийн ширээний ард тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдол ААН-үүдэд гарвал яах вэ?

-Ер нь бол бүгд тохиролцох юм билээ. Үүнд Засгийн газар санаа зовохгүй байгаа.

НӨӨЦ НЬ ТОГТООГДСОН 60 ТОМ ОРДЫГ СТРАТЕГИЙН ОРДОД БҮРТГЭХ ШААРДЛАГАТАЙ

-Баялгийн сангийн хууль өнгөрсөн парламентаар батлагдсан. Мэдээж Монгол Улс нэгдсэн нэг төсөвтэй болж байгаа нь сайн хэрэг гэх ч зохицуулах журам гараагүй. Хэзээ гарах вэ?

-Хамтарсан Засгийн газар саяхан дээрх хуулийг хэрэгжүүлэх тогтоолоо гаргасан. Ингэхдээ ЗГХЭГ-ын дарга миний бие стратегийн орд эзэмшигч хувийн компаниудын эзэдтэй хэлэлцээр хийж төрийн хувь эзэмшлийг тогтоох үүрэг хүлээгээд байна.

Хоёрдугаарт хил, хязгаар нь тогтоогдоогүй ордуудын хил хязгаарыг нь тогтоох асуудлын Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваанд даалгасан.

Гуравдугаарт, стратегийн ордуудын жагсаалтад нөөц нь тогтоогдсон шинэ 60 гаруй том орд байгаа атал 2007 оноос хойш тэдгээрийн шийдвэр гараагүй. Харин удахгүй бид стратегийн ордын жагсаалтыг шинэчлэх гэж байна.

Яагаад эдгээр 60 орд стратегийн ордын жагсаалтад ороогүй вэ гэдэг нь хачирхалтай. Хуульд стратегийн ордуудын 34-50 хүртэлх хувийг ард түмэн буюу төр эзэмшинэ гэсэн зохицуулалт байдаг учраас тухайн ордуудыг жагсаалтад оруулж бичих сонирхол байхгүй явж ирсэн гэсэн үг. Уг нь жилд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний ашиг нь ДНБ-ний 5 хувиас давсан байх ёстой гэж үзвэл 3.5 их наяд төгрөгөөс илүү орлого олох боломжтой ордууд юм.

Дээр нь хуулийн нэг заалтыг бид огт хэрэгжүүлэхгүй байна. Стратегийн ордуудын 10 хувийг Хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах ёстой. Тэгж байж ард түмний хяналтад орно. Гэтэл одоо 10 хувийн нэг хувийг ч нээлттэй арилжаалаагүй байна. Цаашид хуулийн энэ заалтыг бид мөрдөж ажиллах хэрэгтэй.

ОДООГООР "МАК" ХХК, ФОСФОРИТЫН ОРД ЭЗЭМШИГЧ КОМПАНИУД ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХЭЭ МЭДЭГДСЭН

-Стратегийн орд эзэмшигч компаниудаас хэлэлцээрт орохыг хүлээн зөвшөөрсөн компаниуд бий юу?

-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа компаниуд ч эхнээсээ гарч ирж байна. Тухайлбал, МАК компани хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ илэрхийлж мэдэгдэл гаргасан. Фосфоритын ордыг эзэмшиж байгаа гурван компанийн удирдлагууд хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ мөн илэрхийлсэн.

-Сангуудын ажиллах зарчим, засаглалын хувьд эрүүл, төрөөс хараат бус, хяналттай байх талаас нь Засгийн газар хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Саяхан Үндэсний баялгийн сангийн хуультай уялдуулж хуримтлалын сангаар дамжин хэрэгжих иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг Ерөнхий сайд Үндэсний хороо байгуулан өөрөө ахалж ажиллахаар болсон. Тиймээс энэ бол хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын бодлогын нэн тэргүүний зорилт юм. Засгийн газар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж, баялгийн тэгш хуваарилалт, гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах болно.

-Ярилцсанд баярлалаа

Хуваалцах:380

СЭТГЭГДЭЛ (38)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • B
    Bolor

    Булааж авсан 5 толгойн орд дээрээ цар.станц барьсан уу та нар нүүрсийг нь хулгайлаад ханахгүй л бн уу. Хувийнхан бөөрүүлжийн цах.станц барьчлаа. Одоо ордын нь хураах уу.

  • З
    Зочин

    bvh ordoo avaad hariy aimag sumiinhsn medelt ugiuruu yah orduud neg ger bvliinh bdag yum bvh ord zubhun aav hvv 2 ashiglaj bna shdee gazriin baylag ard tvmnii umch shvv teriig sanuulaad huraaj av

  • Г
    Гёологт байсан хүн

    Зэс,нүүрс хувиараа тарьж ургуулсан компани байдаггүйг 2024 онд монголчууд мэдсэн иум биш үү

  • З
    зочин

    ОТ н ордоос гарч буй алт ,зэсийн орлогыг Монгол банкаар дамжуулах хууль ахин баталбал яах бол .Унана гэж айцгаах уу.

  • Э
    Эгэл

    Хэлэлцээр хийж шийдэхийг дэмжиж байна.Ингэх ёстой,хайгуул хийсэн болохоос эзэд тарьж ургуулаагүй,зохион бүтээгээгүй,хаа нэг газраас олж ирж байрлуулаагүй.

  • А
    Ариунаа

    Зөв шүүдээ.хэн овсгоотой нь хэрэгтэй ашигтай зүйлүүдийг нь авчихаад дангаараа илна гэж юу байх вэ.Монгол улсын өмч.Гэхдээ Оюу толгой .mcs. Нямтайшир Гарамжав.Сү Батболд гэх мэтээс Энэ татвараа авдаг биздээ.Бас то то эдлэн газар аваад орон сууц бариулаад хаус барьж зараад бгаа нөхдүүдээс газрын татвараа өндөр авах хэрэгтэй.үндэсний үйлдвэрлэгч гээд нст өгдөггүй гадны бараа савлагч нөхдүүдтэй шинээр яриа хий.тэднээс нөт ав

  • З
    Зочи

    ҮХ р газрын б

  • З
    Зочин

    Төрөөс иргэд мөнгө гуйгаагүй бүү доромжил, ажлын байр хүн амьдархад хүрэлцэхүйц шударга цалин, хоолойд тээглэсэн асуудал бол хотын түгжирэл дэд бүтэц метрогоо наад мөнгөөрөө шийд энэ ажлыг хийх нийгэмд ч тустай та нарт ч чамгүй унацтай бүх эрх нь байхад донгиороод л байх юм

    • З
      Зочин

      Төрөөс мөнгө гуйж байна.Чи яасан баян шаар вэ.Чи хувийн компантай тэгээд ажилчдаа шулаж амьдардаг парзит шимэгч гахай байх.

  • A
    Ard

    Tiishdee huuli busaar avsan luivariig butsaaj avah ni zuv

  • З
    Зочин

    Аваасай

  • З
    Зочин

    Чи юу мэддэг гэж ккк

  • E
    Eh oronch

    Oyutolgoi mongoliin ard tumnii umch 50% ni hurimtlaliiin dansruu oroh yostoi.

  • H
    Huush

    Шаана биз ирээдүй өв санг яаж тонолоо тэгэх гээд улайраад

  • Ц
    Цагаан суварга Монголын ард түмний өмч шүү.

    Цагаан суварга ард иргэдийн өмч шүү. Эби 500 саяар хахууль авч Мак -д өгсөн нь хууль бус. Иргэд 100% эзэмших нь зөв

  • Д
    Дорж.

    Бидний гар дээр юу ч өгөхгүй ?

  • З
    Зочин

    Tsver ashgiin 51%'g avaachee

  • Н
    Нагийл

    Яахаараа 60 стратегийн Ордоо бүртгэж авдаггүй ЛУЙВАРЧИН..ХУЛГАЙЧУУД вэ? Энэ аймшигтай Том ЛУЙВАР нуугдаж байгаа юм байна ш дээ.

  • З
    Зочин

    Ард түмний өмч гэж юу байдгийн. Улс төрд байгаа та хэд л ашгийг нь хүртэж байгаа ш дээ. Хувийн хэвшил рүү дайрснаар ард түмний амьдрал сайжирчихдаг юм биш. Төрийн дарамтгүй хувийн хэвшил ажиллах нөхцөл бүрдэж байж ард түмний амьдрал сайжирна.

    • З
      Зочин

      Санал нэг хэрхий хувийн өмч рүү хандаж дээрэмдэх зүэгдэл газар авах вий

  • З
    Зочин

    Бүрдүүлсэн ч болно ш дээ. Тэд ямар тарьчихсан биш нийтийн өмч ш дээ

  • З
    Зочин

    Strateg geltgui ashigt maltmaliin buh ordiin todorhoi huviig turd avah heregtei. Ard tumnii bayalgiig neg hun ezemshih yosgui

  • З
    Зочин

    Зөв шүү

  • З
    Зочин

    БОДЛОГЫН ХУВЬД БОЛ ЗӨВ, ЭРТ ОРОЙГҮЙ ИНГЭХ Л ЁСТОЙ БАЙСАН, УЛСЫН ТӨСӨВӨӨР ХАЙГУУЛ ХИЙГДЭЖ АНХ ОЛДСОН ӨӨР Ч ОЛОН ОРДУЖД БИЙ ТЭДГЭЭРИЙГ СУДАЛЖ СТРАТЕГИТ ОРУУЛАХ, ӨӨР НӨӨЦИЙН ХЭМЖЭЭ, ДАЛАЙЦ ӨНДӨРТЭЙ БУСАД ОРДУУДЫГ Ч СУДЛАХ, ЕР НЬ БОЛ ТОМ. ЖИЖИГ, ЁРДИЙН, ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ БҮХ ОРДУУДӨӨС ОЛБОРЛОЛТ Л ХИЙГДЭЖ ЭХЭЛСЭН БОЛ ТУРАЙН ОРДДОО ТОХИРУУЛАН АМНӨАТ АВЧ ХУРИМТЛАЛЫН САНД ОРУУЛЖ БАЙХ ЁСТОЙ, ҮҮНИЙ ХАРИУД ЗАСГИЙН ГАЗАР ГЕОЛОГИЙН ЭРЭЛ. ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЖ ТАЙВАН АЖИЛЛАХ БОЛОЛЦООГ БҮРЭН ХАНГАЖ ӨГӨХ, ЭНЭ САЛБАРТ ТҮШИГЛЭЖ АРД ТҮМЭН, УЛС ОРОН АМЬДРАНА ГЭДГИЙГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ ХУУЛЬ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЖ ӨГӨХ ЁСТОЙ.

  • З
    Зочин

    Цагаан суварга ЭРДЭНЭТ овоолго зэрэг улсаас нөөцийг тогтоосон байгаад хулгайч мафийн гарт орсон хулгайлагдсан хөрөнгөө 100% эргүүлж авая. Өмнөх ашигласан баялгыг

  • З
    Зочин

    Дээгүүр доогуураа өгч авалцаж төсвийн мөнгөөр хайгуул хийж илрүүлсэн ордуудыг хувь хүн минийх гэж олон жил өмчилж улсаасаа тасарсан хөрөнгөтэй болчихоод арл түмнийг доромжлоод Монгол улсал а ьдраад байх огт шаардлагагүй Энэ засаг төр маш зөв бодлого барьж бна Үүнээс илүү яаэ ажтллах ёстой гэж Засгийн газрын бодлого одоо л үнэн зөв явагдаж байна Маш ихээр дэмжиж бна шүү

  • З
    Зочин

    Uul ni xuvitsaag ni turd avax bish irgeded xuvitsaag ni ezemshuulex xeregtei.

  • З
    Зочин

    Ачит ихт яасан бэээ

  • З
    Зочин

    Элбэгдоржийн Ачит Ихт гэж үйлдвэр Эрдэнэтээс хумсалж амьдардаг. Түүнийг хааж, иргэдэд өгч, Эбигийн гадагшаа тэнэдэг хуульбус эх үүсвэрийг зогсоох ёстой.

  • З
    Зочин

    Монголын хамаг баялагт намын нэртэй хэдхэн хулгайч луйварчид эзэн сууж хаан заан мэт амьдарч байгаа бус уу

  • С
    Сүрэндорж

    50%+ ард түмний эзэмшил өмч байх ёстой. Нийтээрээ ард олонд ашиг хүртээх нь зүйтэй. Яахаараа ард түмний 50%+ компани 72% татвар төлөх ёстой гэж? Хувийн эзэмшилд байгаа стратегийн орд 28% татвар төлөх ёстой гэж? Эзэмшлийн 34% гэсэн тооноосоо татгалзах хэрэгтэй. Оюу толгойн гэрээний үeд зохиомлоор гаргасан луйварчдын эрх ашгийг хамгаалсан тоо шүү дээ.

  • З
    Зочин

    Дэмжиж байна их баялагтай орлн б айж ялуу байж болохгүй дээ

  • З
    Зочин

    Зөв зөв дэмжиж байна , гэхдээ ард түмэнд хүргэж чадах уу.Дээгүүрээ хувааж идэх гэж байна уу.

  • З
    Зочин

    uchrald ene alban tushaal ni ahdaad bgaa yum, odoo boloogui dooroo ajilladag zaluusaar oron nutgiig hurtel samarch ehelsen, uunii neg ni bulgan aimag bolj bn.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    ЗОЧИН

    СОНСОХОД ТАНЬД АЯГҮЙ ШУДАРГА САЙХАН СОНСОГДОЖ УНШИГДАЖ БАЙГАА БИЗ !!! ДАРААГИЙН ЭЭЛЖ ХООЛОНДОО ОРОХ ГЭЭД АРД ТҮМНИЙ НЭР БАРЬЦГААН ҮНЭНЧ ШУДАРГА ЁС ТОГТООГЧДЫН ДҮРДЭЭ ТОГЛОЦГООЖ БАЙНА !!!

  • М
    Муу хүн

    Уг нь зөв л юм гэхдээ . Нүүрсний хулгай шиг эрдэнэс таван толгой шиг юм болчихгүй бол?

  • З
    Зочин

    Зөв дөө