УИХ-ын намрын ээлжит чуулганы эхний өдөр 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын намрын ээлжит чуулган маргааш буюу 2024.10.01-ний өдрийн 10:00 цагт нээлтээ хийнэ. Тэгвэл чуулганы нэгдсэн хуралдааны эхний өдөр дөрвөн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ.
Д/Д
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН
ЦАГ
ТАНХИМ
1
· “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
· Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
10.00
“Их хуралдай”



