УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Нутагтаа эзэн Монгол“ хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барихаар болжээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
80
legacy:an buleg/huuli.jpg

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс "Нутагтаа эзэн Монгол" хуулийн төсөл санаачилж буйгаа мэдээлж, энэ намрын ээлжит чуулганд өргөн барьж хэлэлцүүлэхээр болжээ.

Хуулийн төслийн гол агуулга нь нутгийн өөрөө удирдах бие даасан байдлыг хангуулах, аймгийн засаг даргын зарим эрх мэдлийн хэмжээг нэмэгдүүлж тохируулах, төсвийн хуваарилалтыг орон нутагт тэгш, шударга хүртээмжтэй байдлаар хийх, аймаг орон нутгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хэмээн тайлбарлалаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Маргаашаас эхлээд ирэх оны төсвийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Төсвийн төслийг харвал аймгуудын төсөв харилцан адилгүй төлөвлөгдсөн байгаа. Хамгийн хүчтэй улстөрчдийн сонгогдсон зарим аймгийн төсөв 260 тэрбум төгрөг байхад нөгөө талд 250 сая төгрөг ч төлөвлөсөн аймаг байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын албан тушаалтны томилгоог улстөржүүлдэг байдлыг зогсоох шаардлагатай байгаа учраас энэ хуулийн төслийг өргөн барихаар болж байгаа.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Гоё гоё нэр өгөхиймаа .

  • З
    Зочин

    Ховд говь алтай Увс гэдэг улс байхгүй ээ

  • З
    Зочин

    Увс гэж улс байхгүй шүү

  • З
    Зочин

    Гарай гавалт тархи нь ч гахай. Өөрөөч гахай муу элбэгдоржийн алны үс.

  • И
    Иргэн

    Энэ улс төрч мөнүү

  • З
    Зочин

    Наад залуу чинь утга нь нийцэхгүй юм яриад бодвол улс төр хийж л байгаа юм байлгүй Авцалдаагүй бөөрөнхий зүйл яриад байдаг юм больвол таарна увсынхан наадахаа татаж ав өөр хүн оруул

  • З
    Зочин

    Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

  • З
    Зочин

    Хуулийн төслийн нэр биш л дээ. Уриа үг шүү дээ. Олон хуулийн багц өөрчлөлт гээ ойлгосон. Алдаагаа залруулна уу.