ЧУУЛГАН. Цагдаагийн албаны хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл ажлыг хангуулахаар ХЗБХ-нд шилжүүллээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Gantumur Lu/2024 chuulgan/tusuv chuulgan.jpg

УИХ-ын намрын ээлжит чуулганы 2024.10.04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж дууслаа.

Хуралдаанд суусан гишүүдийн олонхийн саналаар тус хуулийг эцэслэн батлах бэлтгэл ажлыг хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Түүний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхлээд байна.