Хилээр 1 сая тонн нүүрс бүрдүүлэлтгүй гаргасан 8 компанийн нэг болох “Эко глобал ложистик“ компани Б.Энхбаярыг шүүхэд өгчээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 18 сек
630
legacy:9 өглөөний уулзалт/405284119_761712199333957_4642864739299086363_n copy.jpg

"Нүүрсний" гэх хэргийн хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол хоёр үе шаттайгаар буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-7, 18-22-ны хооронд явагдсан билээ. Тус түр хороог тухайн үеийн ХЗДХ-ийн сайд, одоогийн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахалж, нүүрсний сонсголыг зохион байгуулсан байдаг.

Тэгвэл "Эко глобал ложистик" ХХК нь УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг шүүхэд өгсөн байх бөгөөд энэ асуудалд хариу тайлбараа ЧД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан мэдээллээ ил болгоод буй.

Нүүрс, тээврийн асуудлаарх хянан шалгах түр хорооны 2023 оны 12.18-ны өдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлыг сонссон бөгөөд хяналт шалгалтын хүрээнд хамгийн олон давтамжтай буюу хамгийн их хэмжээгээр гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс тээвэрлэсэн байж болзошгүй компанийн улс төрийн хамаарлыг шинжээчид танилцуулсан юм.

Ингэхэд ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэр болох Ц.Амгалангийн хамаарал бүхий “Эко глобал ложистик”, “Шанхын хэц”, “Алтаннууц”, “Цэцийгуа”, “Дэлгэрэхцагаан овоо”, “Аранзал Алаг”, “И коммодитс монголиа интеллижент ложистик”, “Хансахиус”, “BB транс” зэрэг компаниуд нь хамгийн олон давтамжтайгаар гаалийн бүрдүүлэлтгүй нийт 1 сая тонн гаруй нүүрс тээвэрлэсэн байж болзошгүй мэдээллийг хүргэсэн байдаг.

Түүнчлэн дээр дурдагдсан "Эко глобал ложистик" ХХК-ийн хамраалыг судалсан шинжээчдийн мэдээллээс харахад Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад бүртгэлтэй тээврийн компанийн эзэмшил бүхий "Эко глобал ложистик" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн нь ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан болон Ш.Нэргүй нарын хүмүүс бүртгэлтэй аж.

Дашрамд сануулахад, Шинжээчийн танилцуулснаар, 246 тээвэрлэгч компани 52 мянган удаагийн тээвэрлэлтээр 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан талаар сонсголын үеэр шинжээчид мэдээлж байсан юм.

Хуваалцах:630

СЭТГЭГДЭЛ (63)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Энэ оронд хуулийн хэрэгжүүлдэг газар байна уу. Нүүрсний хулгайч Батлаваа, Амгалан гэх 2 хулгайчийг л дийлдэггүй шүүхтэй улс юмуу. Энэ шүүгч прокурор нар чинь улны биднийгээ л шүүж чаддаг жинхэнэ гаршсан хулгайчуудаа яах ч үгүй юмаа. Ам руугаа мөнгө чихүүлчихдэг юм уу тэгээгүй бол шүүж идсэн уусан ашигласан мөнгийг нь гардуулж байдагт нь хиймээр юмаа

  • З
    Зочин

    Хууль гэж энэ улсад байгаа л бол Б. ЭНХБАЯРЫГ БИШ, тэрБатдаваа болон эхнэр Амгалан нар л шоронд орох ёстойг монголын ард түмэн сонссон, харсан шүү!!! Та нарын өнөөдриын эрх мэдэл, хяүгааргүй шунал чигт өөрсдийг чинь л боомилох цаг хэзээ нэг ирж л таараа даа. Нүгэл нүдээрээ гоожино гэдэг биз дээ?!!

  • З
    Зочин

    энхөаярыг ард түмэн 2 гараа өргөж бгаад дэмжинэ харин нүүрсний хулгайчуудыг шоронл нь хийгээч ээ Алтангэрэл сайдаааа та юу хийж бна вэээ

  • З
    Зочин

    батдаваа хулгайчийг өарийг нь шоронд хтйж шонд дүүжил

  • З
    Зочин

    батдавааг авгайтай нь яагаад шлронд хийхгүй давраагаад бгам бээээ

  • З
    Зочин99

    Энэ Батдаваа, түүний эхнэр Амгалан нар ихээхэн но-той хүмүүс гэдэг нь мэдээллийн хэрэгслээс харагдаад байдаг юм. Ажлын өрөөнөөс нь 200-300 мян. доллар гарахад их пээдийж байсныг санаж байна. Одоо нүгэл нь нүдээрээ гарахаар "үхэр буугаа" тавьж байх шиг байна.

  • Н
    Намуунгуа

    Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ гэдэг эртний сайхан үг ул болжээ. Улс эх орон минь мөхөж үгүйрэхийн шинж байх даа. Манайх шиг ийм хүйтэн сэрүүн уур амьсгалтай газар байж нүүрсээ бүгдийн зарчихаад дараа нь яах юм бол доо.

  • Х
    хүннү

    За болио хулгайчуудаа!!! Яалаа гэж Б. Энхбаярыг шүүхэд өгдөг билээ? Төрийн хайр халамжийг бүү гол, шоронд суугаагүйгээ их аз завшаан гэж бод. Хулгайлсан нүүрсээ буцааж төлсөн юм уу? 1 сая тонн ш дээ…гаршсан хулгайч аа!!!

  • З
    Зочин нь байнөө

    Үйлийн үрээ эдэлнэ байлгүй дээху Хулгай хар мөртэй л гэдэг төлөөс нь төлөгдөнөө

  • З
    зочин

    энхбаяр гишүүнийг байнга дэмжинэ шүү,тэр бол шударга ажилласан ,Харин авилгад идэгдсэн хуулийн байгуулга бэлдээд өгсөн хэргийг шалгахгүй байсаар тэднийг давруулж бна даа

  • З
    Зочин

    Монголын ард түмэн шудрага 6ишүүн Б.Энхбаярыг ямагт хамгаална.

  • З
    Зочин

    Б Батдаваа, Ц.Амгалан гэдэг гэр бүлийн хоёр хулгайч 1 сая тонн нүүрс хулгайлчихаад ичих зовох нүүр алга уу? Яалаа гэж Б.Энхбаярыг шүүхэд өгч байгаа юм. Нүүрсний хулгайч нарыг шоронд хатаа. Ард түмний хөрөнгийг хэдхэн хүн хувьдаа завших ямар эрхтэй юм.

  • З
    Зочин

    Энэ Амгалан гэдэг чинь СүБатболдын үеэл зээ дүү нь гэсэн биз дээ. Аав нь Сү-тэй үеэлүүд гэсэн. Нямбак Оюук хоёртой адил хамаатнууд гэсэн үг

  • З
    Зочин

    Нүүрсний хулгайн хэрэгт арга хэмжээ ав..Монголд хууль дүрмийг биелүүлэхгүй байна, хариуцлага тооцохгүй байна !!!

  • З
    Зочин

    Болиорой хулгайчид аа

  • D
    Del

    Hoguud

  • З
    Зочин

    ХЗДХ Сайдаас нь буухаар нь шүүхэд өгч бга нь нэг юм хэлээд бна. Шүүхчидэд их хэмжээний хахуул өгсөн байх магадлал их шүү. Хир зөв шийдвэр гаргахыг харах л үлдэж бна. Зөв шүүх нь их л эргэлзээтэй дээ. Харъя харъя

  • И
    Иргэн

    Зөв худалч гишүүн сайд төрд суух эрх бхгүй бхгүй бх ёстой энэ намууд гэж ёстой монголыг самарч бнаа яаанаа иргэд ээ энэ сонгууль илчлэх сайт сэтгүүлч гэж нэг ч бхгүй бнаа ногоон нам гэж хуурамч нам хүн нам гэж хуурамч нам одоо эд нэг байр түрээслэж 15 хоног баахан ажил хийх дүр эсгэж 2 том нам гэж улсад худалдаж бнаа нэг онгоож суртчилгаа явуулахгүй нөгөө тохирсон намаасаа мээмийг хөхөж бна иргэд сайн судал даа бас энэ намууд чинь ёстой хуурамч бнаа ан д эгч хүүхэдээ сойж дүү нь ардын намд хүүхэдээ сойсон гэр бүлүүд бна ёстой цус ойртсон бна иргэд бол зүгээр малууд шиг харагдаж бнаа 34 жил ёстой хар хулгайчид юум аа иргэд 100 төгрөг авч нэг их юум авсан хүн шиг тэнэгтэх юум даа яаанаа монгол удахгүй мөхөх л цондон доо !!!!!!

  • З
    Зочин

    Шүүх байгуулагдлаа даруйхан шүүрдэж, шүгэлдэж шүүх хэрэгтэй байна даа, Хөгжлийн банк нүүрсний хэрэг шиг....авлигчин шүүгчдийг ард иргэдээс асууж, хонгилынхныг хурдан цэвэрлэж зайлуулаачээ

  • З
    Зочин

    Яасан гэж илрүүлсэн гэж үү. Шүүх шударгаар ажилла.

  • З
    Зочин

    Шүүгч нар л хулгайч нараас авилгал авдаг болохоор л хулгайч нар хэргииг нь илчилсэн сайдыг шүүхэд өгч байгаа юм даа Монголын шүүх Шударга шүүхиин яг эсрэгээрээ байна Элбэгдоржиин бүрдүүлсэн энэ авилгалч шүүгч нарыг цөмыг нь халахгүй бол хичнээн хэрэг илрээд ямарч нэмэр алга

  • З
    Зочин

    НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ЕР НЬ АЛЬЧ САЛБАРТ ХУЛГАЙ ЯГ ХЭВЭЭРЭЭ ӨӨРЧЛӨГДСӨН ЗҮЙЛ НЭГ Ч АЛГА!!!!!!!!!!!!!!!!!!!!@ ЁСТОЙ ЭЗЭНГҮЙ УЛС ОРОН ЭЗЭНГҮЙ БОХИР ХУЛГАЙЧ УЛС ТӨРЧИД ХУЛГАЙГАА ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР БАЙНА ХОЙШДОО Ч ИЙМ Л БАЙХ БОЛОВ УУ ДАА!!!!!!!!!!!!!!!@@@!!!!!!!!

  • Б
    батхүү

    Арга хэмжээ авч улсыг хохиролгүй болгох хэрэгтэй нөгөө хэдэн шүүгчид ньхахуул авчихсан хөдөлж өгөхгүй л

    • З
      Зоч

      Энхбаярыг шүүхэд дэг овоо хулгайч юмаа ичмээр юм

  • З
    Зочин

    Batdavaa.Amgalan 2 iig yaraltai shorond suulgaj bgaad shalgahad uchir ni hurdan oldono doo deerh 2 edgeedded 20 jiliin yal uguhud l nuguu 100 hulgaich ni gulug bolood hamag hergee hvleej ehelene shvv dee. Tegej chadahgvi bol Amgalan avgai jargaj Altan nuuts kompani ni hamag nuutsaa hadgalj vldenee

  • I
    Irgen

    Share hiigeerei uher mongolchuudaa Hudlaa social deer uurlaj yum bichij bhaar!!!

  • З
    Зочин

    Даварсан гүлэгнүүд вэ

  • М
    Монгол хүн

    Хэнд эрх мэдэл буй. Түлнд гэм буй, Тэгээд бод доо

  • З
    Зочин

    Энэ ҮСХ-ны дарга Батдаваа гэж өөрийгөө хөрөнгөтэй байж болдоггүй юм уу гээд даналзаад бсан. Эхнэр өолон хадам аавынхаа хулгайлсан мөнгөөр баярхаж байжээ.

  • З
    Зочин

    Эсрэгээрээ энэ хулнөй хийсэн компанийг шүүхэд өгөөгүй юм уу? Ойлгох ухаан хайрлаач

  • З
    Зочин

    Зальтай,худлаа цаг хожиж байгаад 28 он хүргээд мартуулана

  • З
    Зочин

    Ичсэн хүн,хүн ална гэж л энэ байх даа кккк

  • А
    Ариунаа

    Энхбаярыг яасан гэж шүүхэд өгч байна.

  • З
    Зочин

    Цаг хожино гэж нэг юм байдаг юм шиг байгаан.Б.Энхбаярыг дэмжинэ.

  • А
    Ахмад настан

    Хулгайч бузарууд ичэхээ больжээ!!......БАЯЛАГ АРД ТҮМНИИ ӨМЧ !!....

  • З
    Зочин

    Үндсэн хуулинд байгалийн баялаг ард түмэний өмч заасан байдаг нүүрсний хулгайчид ямар нүүрээрээ шүүхэд өгдөг байнаа????????

  • З
    Зочин

    шоронд хийгээчээ баримттай юм бол

  • Д
    Дэлгэр

    Цэрэнпүрэв гэж насаараа төрөөс хулгай луйвар хийж амиа тээж яваа новш..сү.батболдтой хамаатан садангууд..төрөөс давсан улаан луйварчид болсон байнашүү дээ..шүүгчид авилга өгөөд аятайхан зохицуулчихдаг хүмүүсдээ..энэ новшнуудыг ард түмэн төртэйгэн нийлээд дийлэжл таарнадаа...бузарууд

  • З
    зочин

    С.Батболдыг ЕС байхад ургийн холбоотой Цэрэнпурэв Тулш Эрчим Хучний яамны терийн нарийн бичгийн дарга хийж эхлэх цагаас эхэлнэ дээ. Амгалан бол охин нь бгаан

  • З
    Зочин

    Илрүүлсэн хүнээ шүүхэд өгөөд юу ч олж долоохгүйээ бүрдүүлэлтгүй гаргасан нүүрсээ ????? Мөн ч их гударчдээ хор болнодоо

  • З
    Зочин

    Yes

  • Г
    Гэрэл

    Цаазаар ав

  • З
    Зочин

    Хулгйч нар нь намынхаа төрийнхөөтолгойд сууцан. улгхйч нартаа хариуцлага тооцохгүй бол Оюун Эрдэнэ зайгаа тавьж өгөөд галчаа хий

    • З
      Зочин

      Оюун-эрдэнэ бол шүүх биш малаа

  • З
    Зочин

    Бат даваа гэдэг нөхрийг одоо болтол ажлаас нь хөөгөөүй байх юм ямар учиртай юм ббас нэг аймаар хулгайч авилгач бишүү сайн шалгаж хууль бус хөрөнгийг нь хураагаач бузар новшийг шүүх арай арай

  • Д
    Д....н.

    Шүүх засаглалыг ард түмэн сонгож хянаж байх нь зүйд нийцнэ.

  • У
    Уншигч

    Хэрэв тийм бол эхлээд Батдаваа гэдэг нөхрийг шийдэх хүртэл албан тушаалаас нь чөлөөл

  • И
    Иргэн

    Илрүүллээ гэж шүүхэд өгч?байгаа юм уу. Шүүх нь хүлээн аваад хэрхэн шийдэхийг нь харах юм уу, олон түмэн.

  • И
    Иргэн

    Сонсгол нэртэй жүжиг байлаа гэж харагдаж байгаа шдээ. Юу олж илрүүлж ямар арга авав. зүгээр л иргэдээ хуурсан гурил ажиллагаа. Энхбаяр шүүх нь бүгд ингэж ажиллаж ажилласан нэр зүүж байхаасаа ичэх хэрэгтэй. Шүүх прокуроргүй бүгд авилгачид.

  • Т
    Тогоо

    Монголын төр яагаад бүрдүүлэлт гүй нүүрсийг хилээр гаргав гэдэг нь нэгдүгээрт. Хэн гаргав гэдэг нь 2рт. Шийдэх асуудал. Ийм төртэй гаальтай байвал Оюутолгойг хянаж чадах уу

  • З
    Зочин

    Энэ чинь Сү. Батболдын ахын охин гээ биз дээ

  • И
    Иргэн

    Энэ цаана нэг учир бн!!! Хэн нэгэн жирийн иргэн ААН- ингэж хууль бус зүйлтэй зоригтой орооцолдохгүй!!! МАН-АН-Н мафиууд л хоорондоо хөлөө жийлцэж Монгол улсыг гутааж байх шиг бн!!!

  • Н
    Наран

    Эко өөрөө л ороогдоно хулгайг нь илчилсэн хүнийг шүүхэд өгөөд яахав дээ юу ч олж долоохгүй.

  • Б
    Баагий

    Нүүрс МУ н Дархан Хилээр хулгайлж гаргасан нь нотлогдож байхад Б.Энхбаярыг Шүүхэд өгч гэнэ.Ийм байж болох уу.Батдаваа.Амгалан нар нийт 5.2 сая тонн нүүрсний 1 сая тонныг нь дангаараа хулгайлж гаргажээ.МУ Шүүх хулгайчаас шийтгэх үү.Нотолсон сайдаа гишүүнээ шийтгэх үү.Үнэн шудрага шийдээрэй

  • З
    Зочин

    Arai denduu yum. Shuux ni yamar uchirtai yum be.

  • З
    Зочин

    Нүүрсний хулгайчид нь бүр мафи болоод даварчихсан ай. Төрийн ажлаа хийсэн албан хаагчдыг хүртэл дарамталдаг болохнээ

  • З
    Зочин

    Монгол ийм л болчоод бгаа юм даа. Хуулийн шийдвэр нь хулгай хийх нь зөв гэж гарна биз.

  • З
    Зочин

    ANUSDI80955876

  • З
    Зочин

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

  • Z
    Zochin

    Сөрсөн базаа хийж байгаа юм байна. Наад компаниа хуулиас дээгүүр арга хэмжээ ав.

  • Х
    Хуульч

    Нүүрсний сонсгол гэж шал худлаа ШОУ зохион байгуулаад, зүв зүгээр гэм буруугүй Нүүрс тээврийн компаниудыг ГҮТГЭСЭН. Яг үнэндээ Шинжээч нар нь нүүрс тээврийн талаар ямар ч бодит мэдээлэлгүй, бодит дүгнэлт танилцуулаагүй. Улс даяар ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ цацсан шдээ.

    • У
      УВ иргэд

      Битгий балайр лалрын хулгайч наад компаниудад хатуу ял өг

    • З
      Зочин

      Хулгайч авилгачийн хүүхдийн эхнэр гээд байгаа эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг аа гэж