ЗГ: Цахилгааны үнийг 30, дулааны үнийг 50 хувиар нэмэх асуудал ЯРИГДААГҮЙ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
30
legacy:hamtarsan zasgiin gazar/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy.png

Эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлж, үнэ тарифийг шинэчлэн тогтоохтой холбоотойгоо нийгмийн сүлжээнд ирэх 11 дүгээр сард цахилгааны үнийг 30 хувиар, дулааны үнийг 50 хувиар нэмэгдүүлнэ гэсэн ташаа мэдээлэл гараад буй.

Засгийн газрын зүгээс дээрх мэдээлэл нь худал бөгөөд одоогоор үнэ тарифыг шинэчлэх асуудал судалгааны шатанд явж байгаа бөгөөд тодорхой үнийн шийдэл гараагүй байгаа талаар мэдэгдлээ.

Дайраад сануулахад, Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан Үндэсний хороо саяхан байгуулагдсан бөгөөд уг асуудлаар судалгаа хийж буй юм.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нэмж алдагдлаас гарах биш өөр зөв гарц хайсан нь дээр үнэ нэмлээ гээд шинэчлэгдэхгүй сайжрахгүй харин ч улам доройтож уруудана харанхуй хүйтэн л болох нь нэмэгдэх биз үнэ тариф нэмэгдвэл

  • З
    Зочин

    тэгээгүй байхаа. улс орон чинь иргэдтэй байх ёстой биздээ. дан олигархи нь үлдчихвэл хэнээр хар ажлаа хийлгэж баялаг бүтээх хүнгүй болохоор баялгагүй болж юугаа луйвардах уу

  • З
    Зочин

    Songuuliin omno bultaj meden budliad daraa n hen tegsiin boloo geel nemtsen ba daa.