Г.Дамдинням: УИХ-ын гишүүд маань парламентынхаа нэр, нүүрийг бодож баймаар юм

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
50
legacy:Damdinnyam/278657951_321424303433380_7318168853965376386_n.jpg

Дундговь аймаг дахь Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат орон нутгийн сонгуультай холбогдуулан иргэд, сонгогчидтой уулзалт хийх үеэрээ Дундговь аймгийн МАН-ын дарга С.Мөнхчулууныг "Чи УИХ-ын гишүүдтэй мэтгэлцдэг субъект биш. Адилхан аймгийн намын дарга гэдгээрээ мэтгэлцэх гэвэл надтай л мэтгэлц" гэсэн бичлэг цахим орчинд олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням твиттертээ "УИХ-ын гишүүд маань парламентынхаа нэр нүүрийг бодож баймаар байгаа юм. УИХ-ын гишүүн бид "олон түмний дарга" биш шүү. Гишүүн бол олон түмний дуу хоолой, төлөөлөл, эрх ашгийг хамгаална гэж сонгогддог ажил. Олон гэдэг "олон өнгө, төрх, байр суурийн нэгдэл". Бүгдийг нь төлөөлж, сонсож, ойлгуулж, манлайлж төрийн бодлогоо авч явах бол бидний үндсэн ажил юм л даа" гэжээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    УИХ н гишүүн үнэхээр том байнаа.Ямарч иргэдийн үгийг сонсох ёстой байтал дэндүү өөрийгөө тодруулчихсан новш юмаа.Мөнхчулуун бол улс төрийн ноён нуруутай мундаг залуу.Чамайг бодлын бол төрд нухлуулж явсан ажил үйлдлээрээ харуулсан нэгэн.Юү ч хийгээгүй УИХ н гишүүн сэтэр зүүсэн чам юмны дэргэд бол мундаг ажил хэрэгч залуу

  • Н
    Нутаг

    Мөнхчулуун бол чиний дэргэд туг ч барьсан тугал ч хариулсан ёстой хий нь гарсан тулхтай улс төр ч Дундговьчууд саяын сонгуульд олонх болсон энэ хүний зангараг чиний дарга дүр хоёрын ялгааг харууллаа

  • З
    Зочин

    Их хурлын гишүүн гэж ямар хүн бдаг юм Мөнхбат новшьь

  • Х
    хүннү

    Чамайг гишүүн болох гэж хүн амьтан царайчилсан “гөлөг”явхад наад Мөнхчулуун чинь төр нийгэмдээ зүтгэж явсан “дарга” байлаа ш дээ. Чи өөрийгөө УИХ-ын гишүүн болсноор дарга боллоо гэж бодоогүй биз дээ. Монгол улс төрчидийн босго оноо шалдаа унасан ш дээ. Их дээд сургуульд орох босго оноо 400 байдаг бол та нарых 200 ш дээ мэдэж ав. Гишүүн болсон гээд энд очиж томорч дарвалзар хэрэггүй. Хэдхэн сарын өмнө “гөлөг” байгаагүй бил үү?

  • З
    Зочин

    Мөнхбат гэх .тогооны бариул царайлсан толгойд гарсан түрүүний бөөс чи дарга биш харин сонгогчдын зарц боол гэдгээ мэддэггүй дүнхүү юм уу. Дундговийнхоон наад мэдлэг ёс зүйн хомсдолтой дуракаа эргүүлж татах ажлыг эхлүүлээчээ. Ёстой буруу сэхэж байгаа түрүүний бөөс байна даа.