ДЭЛХИЙН БАНК: Монгол Улсад зуд, үер, нүүрсний экспортын эрсдэл зэрэг нүүрлэвэл эдийн засагт том хүндрэл үүснэ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 2 мин 26 сек
100
legacy:2025/01/vvv-1.jpg

Хотоо харлуулж, зуданд хамаг малаа туусан малчид ирэх өдрүүдэд өвлийг өнтэй давах эсэх нь хүнд сорилт болж байна. Энэ жилийн өвөл хатуу болно гэдгийг цаг уурчид урьдчилан сануулж эртнээс бэлтгэлээ базаахыг зөвлөж буй.

Өвөлжилт, хаваржилт хүндрэх нь зөвхөн малчид төдийгүй бүх нийтийн хэмжээнд яригдах улс орны асуудал болохыг өнгөрсөн өвөл, хаврын төмөр зуд тод харууллаа. Малын хорогдлоос үүдсэн махны үнийн өсөлт, зуд дагасан “их нүүдэл” Улаанбаатарт ачаа нэмээд зогсохгүй ажилгүйдэл ядуурлын эрсдлийг ч дагуулсан.

legacy:zud/bank.jpg

Улмаар хөдөө аж ахуйн салбарын уналт эдийн засгийн өсөлтөөс чангааж буй нь тоон үзүүлэлтүүд харуулна. Цаашид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн эдийн засгийн сорилт, хүндрэл бэрхшээлтэй Монгол Улс нүүр тулах эрсдэл байгааг Дэлхийн банк санууллаа. Энэ сэдвээр өнөөдөр тус банкны төлөөлөл болон төр, хувийн хэвшлийн төлөөлөл, эдийн засагчид нэгэн дор чуулав.

Хэрэв Монгол Улсад зуд, үер усны аюул, нүүрсний экспортын эрсдэл зэрэг тохиовол эдийн засгийн хувьд маш хүнд цохилт болохыг Дэлхийн банксанууллаа. Тэр дундаа, нүүрсний экспортоо алдаж болзошгүй гэдгийг сануулсан нь анхаарал татаж буй. Тус банкны төлөөллүүд ямар байр суурьтай байгааг хүргэе.

МОНГОЛ УЛСАД ЗУД, ҮЕР, НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ГУРВАН ТОМ ЭРСДЭЛ БАЙНА

legacy:zud/delhiin bank.jpg

Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч ноён Хосе Луис Диаз Санчез: Юуны өмнө тайлангийн дүгнэлтүүд дээр ярихад Монгол Улс нэн тэргүүнд уур амьсгалын өөрчлөлтөд төвлөрч ажиллах хэрэгтэй байна. Уур амьсгалын хамгийн том эрсдэл нь үер усны аюул байгаа юм. Хур тундасны хэмжээ нэлээн өөрчлөлттэй ажиглагдаж буй тул хамгийн гол эрсдэл нь гэж үзэж байна. Хоёр дахь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх том эрсдэл нь зуд. 2000 оноос хойш таван жил тутамд нэг зуд тохиолддог байсан бол гурван жил тутамд тохиолдох эрсдэлтэй болж эхэлж байна. Гурав дахь хамгийн том эрсдэл нь Монгол Улс нүүрсний экспортоо алдах эрсдэлтэй байна. Дэлхийд гангийн үйлдвэрлэлд коксжих нүүрсийг их ашигладаг ч үүнээс татгалзаж уур амьсгалд ээлтэй бодлогын арга хэмжээнүүд авч буй учраас ийм эрсдэл байгаа юм. Ерөнхийдөө зөвлөмжүүд үндсэн гурван хэсэгт хуваагдаж буй. Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлаа сайжруулж, нүүрс төрөгчийн хийн ялгарлыг хөдөө аж ахуйд багасгах хэрэгтэй байна. Дэлхий нийтээр нүүрсний эрэлт багасах төлөвтэй байна. Үүнд бэлтгэх хэрэгтэй. Гуравт, сэргээгдэх эрчим хүчийг илүү сайн хөгжүүлэх хэрэгтэй. Нэг үгээр, үерийн давтамж нэмэгдэж, зудын асуудал, нүүрсний экспорт буурах энэ гурван эрсдэл нь нэг цагт давхцвал эдийн засагт маш хүнд нөлөөтэй байх болно.

МОНГОЛ УЛС ҮЕР, ЗУД УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД БЭЛДЭЖ БОДЛОГЫН ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ЁСТОЙ

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли: Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт тулгамдсан асуудал болж байна. Мөн адил Монгол Улсад сүүлийн жилүүдэд үер, зуд нүүрлэж байна. Тиймээс энэ бүх эрсдлүүдэд урьдчилж бэлдэх ёстой. Мөн баримт, нотолгоонд суурилсан бодлогууд хэрэгтэй байна. Монгол Улс бодлогын дэмжлэгээ алсын хараатайгаа нийцүүлэх ёстой. Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний зорилтуудтай нийцүүлж байх ёстой. Иймд бодлогын өөрчлөлтүүд хийх нь чухал.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • 1
    100 жил

    100 жилийн ойгоо зунжин намаржин тэмдэглэж айраг архи ууж наадлаа зуд гэж орилолдохгүй биздээ😂

  • M
    MGL

    Дэлхийн банк зайлмой долларын эздийн гар хөл ,валютын сан гэх шиг ТӨГРӨГ н ханшаа өсгөмөөр бна

  • З
    Зочин

    Маш үнэн .ардын нам үүнийг анхаар.хагас фёодалын засаглалтай хамжлагын харилцаатай ор он болсон

  • З
    Зочин

    Хүн ам цөөн, газар нутаг том, үйлдвэржилт өндөр хөгжөөгүй Монголын хувьд хүлэмжийн хий асуудал биш ээ. Өөрсдийн ариуцлагагүйн зуд, шийдвэр гаргагчдын шунал хөгжлийн хамгийн том тээг юм шүү

    • З
      Зочин

      Яг тийм

  • М
    Миигаа

    Энэ асуудлыг дэлхиигээс биш байгаль орчиноос хангалттай мэдрүүлсэн даанч өвөл өнгөрөөд хавар болонгуут л мартаад найр наадмаа хөөгөөд алга болдог тэгээд хэдэн малаа алдаад гуйлгачин болохоороо ойлгодог нүүрс бол ёр нь найдваргүй гэдгииг дэлхийн хөгжил хэлээд л байна хятад бол монголоос аль болох нүүрс авахгүйг хичээнэ монгол ядуурч л байвал санаа нь амарч эдийн засгын хямралд оруулж дампуурахыг л хүлээж суугаа

  • З
    Зочин

    Дэлхийн банкаар хэлүүлээд байхдаа яахавдээ . Хамаг үйлдвэрээ устагчихаад хоол горьдсон гөлөг шиг арчаагүй хувалзнууд . Илжиг шиг эх ороныхоо төлөө зүтэгдэг бол . БНМАУ бол аж үйлдвэр , хөдөө аж ахуйн орон байсан юм шүү . Худлаа гэвэл 60 оноос хойших бүх баримтад киног үзээрээ

    • З
      Зочин

      Кино амьдрал хоёр өөр шүү дээ. Тэр тусмаа социализмын үеийн кино бол жинхэнэ утгаар нь шоу үзүүлдэг байсан. Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Хятад 3 манай улсыг тасралтгүй тэжээж ирлээ. Та ч бас тусламжаас больё гэтлээ хүртсэн. Жаахан эрүүл ухаантай, хүн чанартай бай!

      • O
        Orkhon

        Чи л тэр тусламжийг нь хувалз болтлоо идэж л дээ. Би тэр тусламжаас нь сохор зоос ч идээгүй шүү!

      • W
        Www

        Sotsializmiin ueiin barimtat kino jinkhene unen bodies baisan.