Лам нарыг ШУТИС-д IT, аялал жуулчлалаар сургаж, мэргэшүүлнэ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
90
legacy:2024/10/гандан.jpg

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж дагалдах хүмүүсийн хамтаар Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд зочиллоо.

ШУТИС- ийн захирлууд, эрдэмтэн багш нартай хийсэн энэхүү уулзалтаар өмнө нь үзэглэсэн санамж бичгийн хүрээнд Гандантэгчэнлин хийдийн лам нарыг тус их сургуульд суралцуулах талаар ярилцлаа.

ШУТИС-д хэрэгждэг Мэдээллийн технологи буюу IT, аялал жуулчлал, олон нийттэй харилцах, соёлын өв хамгаалах хөтөлбөрүүдэд лам нарыг сургаж мэргэшүүлэх талаар тодорхой шийдэлд хүрч, цаашид хоёр байгууллага соён гэгээрүүлэх ажилд хамтын ажиллагаа явуулах тухай дэлгэрэнгүй санал солилцов.

Түүнчлэн Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ШУТИС-ийн эрдэмтэн багш нарт бурханы шашны номлол сургаал, бясалгалын талаар шинжлэх ухааны ойлголттой холбон тайлбарлаж, айлдвар айлдлаа.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Залуу ламтны зөв шийдвэр байна. Лам нар оюунлаг байх нь зөв.

  • З
    Зочин

    Шинжлэх ухааны сургууль одоохондоо бэлтгэгдээгүй ламгуй нар суранч гэж хаашаа харсан юм байхав хууль багш мэрэгжлээр сурна гэхээс яахаараа ийм мөрөөдлийн тэнэг цаг өнгөрөөсөн юм сэддэг байнаа. Өрөвдөлтэй амьтад!!!

    • З
      зочин

      Зөв бичиж сурчихаад шүүмжил

  • З
    Зочин

    Энд тэндгүй мухар толгойтой лам ч биш мал биш хүмүүс болсон болохоор залхаад цөөрүүлэхийн тулд сургууль руу цөлөхөөр шийдсэн байна. Физик, математик, геометрийн анхны мэдэгдэхүүнгүй хүмүүс үхсэн балуугаа сурах гэж зүгээр цаг өнгөрөөсөн ажил болох байхдаа.

  • З
    Зочин

    Зөв. Монголын боловсролын стстемд яг таарна. Удахгүй бөхчүүдийг сурга. Тэгээд хэдэн янхнуудаа хуйгаар нь сургаадахвал юмыг яаж мэдэх вэ. Бид хөгжлийн зам руу үнэхээр орчих ч юм билүү.

  • J
    Jariga.mn

    Эрдэмтэн Багш нарыг Шашны сургуульд сурга,Учир нь тэд Боловсролын Төвшинг өөр Буддын Шашны захын нэг номгүй Ламхай аас дор боловсролтой байдаг нь тодорхой.Ариун Сүнсний элчлэлтийг бий болгох ч Элч Павел-ийн үнэн ч боолуудыг Буддын Шашинд элсүүлэх юм бол Лав Мунхагын харанхуйгаас гэтлэгэгдэн Гэгээрлийн мөр хөөнө.Эд муу сайн Христийн малууд Төрийн албанд шургалж орчихоод Буддын шашныг хавчин ялгаварлан гадуурхадаг.

  • З
    Зочин

    Төвд үсэг цээжилсэнээс өөр эрдэмгүй нөхдийг орчин үетэй хөл нийлүүлэн сургаж хөгжилд хувь нэмэр оруулуулах нь зөв

  • З
    Зочин

    Лам нарыг сургах нь зөв, харин эрдэмтэд, багш нарыг шашны сургуульд сургахгүй шүү

  • З
    Зочин

    Маш зөв ажил байна шинэ хамба өөрөөр сэтгэж байна