МИАТ: Зам засвартай холбогдуулан нислэгийн цагаасаа 2-3 цагийн өмнө Чингис хаан ОУНБ-д ирж, бэлтгэлээ хангана уу

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/09/MPAPHOTO20214499.jpg

Хөшгийн хөндийн замаас Архивын ерөнхий газар хүртэлх урдаас хойшоо чиглэлийн авто замыг өнөөдөр буюу аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчлэх ажил хийгдэх юм.

Энэ хугацаанд хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээг хоёр чиглэлд хуваан замын хөдөлгөөнд оролцуулах тул зорчигч та бүхэн замын хөдөлгөөний ачааллыг тооцоолон, боломжит бусад замыг сонгон зорчиж, нислэгийн хуваарьт цагаас 2-3 цагийн өмнө Чингис хаан ОУНБ-д ирж нислэгийн бэлтгэлээ хангах ёстойг "МИАТ" ТӨХК-аас анхаарууллаа.