Ж.Батсуурь: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг хоёр дахин нэмж, энэ зээлийг хотын төвд ӨГӨХГҮЙ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:2025/11/MPA_7631.jpg

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсууриас ипотекийн зээлийн талаар тодрууллаа. Тэрбээр "Ипотекийн зээлийн эх үүсвэрийг хоёр дахин нэмж, энэ зээлийг хотын төвд ӨГӨХГҮЙ. Орон нутагт, хотын захад, гэр хороолол, дахин төлөвлөлтөд орж байгаа газруудад түлхүү ОЛГОНО. Мөн орон нутагт анх удаа орон сууц авч байгаа хүмүүст хөнгөлөлттэй өгнө" гэх байр суурийг илэрхийллээ.

Мөн "Ипотекийн зээлийг журамлахгүй бол нэг гэр бүл 2-3 удаа зээл аваад байхаар орон сууцны үнэ ХӨӨРӨГДӨӨД байна. Зээл олон авсан хүн эхний байрандаа амьдраад, дараагийн байрнуудаа ТҮРЭЭСЭЛДЭГ болсон байна" гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    4 давхар байрыг дахин төлөвлөлт гэж 16 давхар барьсан. Ард түмэн ипотекийн зээлээр л авна шдээ. Хөрсөн дээрээ бууж амьдрах хэрэгтэй. Тэнэг юм ярих юм. М2 нь 5500000 гэж байгаа.

  • З
    Зочин

    журамлана жигшиг. анхнаасаа нэг айл. нэг гэр бүлд өгөөд бж болдгүймуу...орох оронгүй аав ээжийндээ, түрээсээр яваа өчнөөн залуучууд бгаа....юмыг араас нь дандаа засаж залруулах гэж явдаг хөгийн юм аа