Н.Алтанхуяг: Зүгээр сууж байгаа хүнийг хэлмэгдүүлэх гээд байвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж “алалцсан ч яахав“ гэж бодож байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
70
legacy:Altanhuyag gishuun/1R4A5506.jpg

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны шийдвэрийг танилцуулсан. Хуралдаанаар таван асуудлыг хэлэлцсэн бөгөөд нэгдүгээрт, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нартай холбооотой хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгожээ. Тодруулбал,

Анхан болон давж заалдах шатны шүүхээс тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан үндэслэл нь бодит байдалтай нийцээгүй. Ийнхүү шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй гэжээ. Мөн Н.Батбаярын холбогдсон “Монроуд” ХХК-тай холбоотой хэргийн талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй боловч гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны үйл баримттай холбоотой анхан шатны шүүхээс шийдвэр гаргаагүй байхад хөөн хэлэлцэх хугацааг урьдчилан тоолж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзсэн байна. Эдгээр үндэслэлээр прокурорын шийдвэрийг үндэслэлтэй гэж үзээд Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Шинэбаатар, Н.Мөнхбат нартай холбоотой цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр болсон байдаг.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас зарим зүйлийг тодруулав.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Инженер

    Дэвшвэл дэмжинэ. Нам нь гаргах нуу үгүй юу? Парламентаас дэвшүүлэх хууль батлуулах байх шүү Хүк!

  • И
    Иргэн

    Алтанхуяг өөрөөсөө том бааж байх шив. Та хэрхэн хөрөнгжсөнөө ярих ёстой шүү. Таныг шахвал их баас гарнаа

  • З
    Зочин

    Бас eрөнхийлөгч болно гэнээ ккк. Дөрвөд ойродууд Монголын толгойд гарахаараа л төрийг улам доройтуулдаг. Сайн ч муу ч халх хүнээрээ удирдуулна

  • З
    Зочин

    Зүгээр байлгахгүй болохоор ерөнхийлөгчид нэр дэвшиж алалцана гэдгийг юу гэж ойлгох вэ

  • З
    Зочин

    Хэрэв дэвшвэл ялах бх шүү. Жинхэнэ ардын хүүхэд

  • М
    Магадгүй шүү

    Энэ хүн багш болохоор бараг гарчихна шүү

  • З
    Зочин

    Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch