СЭДЭВ: Сургууль, цэцэрлэгийн шинэ жилийн баярт хар өмд, хар ботинк, цагаан сорочки зэргийг тулган шаардах нь эцэг, эхчүүдийн толгойны өвчин болжээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 8 сек
150
legacy:2024/12/455606656_489653010363255_173811005066416803_n.jpg

Шинэ он хаяанд ирж, албан байгууллагууд шинэ жилээ тэмдэглэж эхэлсэн. Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулиуд ч хувь, хувьсгалын гэлтгүй уг баярыг тэмдэглэж байна. Гэвч ялангуяа бага, дунд ангийн сурагчдын өмсөх хувцастай холбоотой багш нарын хатуу шаардлага эцэг эхчүүдэд дарамт болж эхэлжээ. Сурагчдын хувьд мэдээж шинэ хувцсаа өмсөн, ангийн нөхөдтэйгээ баяраа тэмдэглэх гэж яарч байгаа.

Гэвч нөгөө талдаа заавал хар ботинк, даашинз зэргийг шаардаж дресс код тогтоож байгаа нь түрийвч нимгэн эцэг эхчүүдийн толгойны өвчин болж байна. Амьдралын боломж тааруу, олон хүү­хэдтэй айлд бол хэцүү л баймаар.

Нэг айлын 2-3 хүүхэд дунд сургуульд суралцдаг байлаа гэхэд тухайн өрх зөвхөн шинэ жилийн ёслолын хувцас авахад 200-300 мянган төгрөг зарцуулж, юугаа идэж яаж амьдрах нь ч эргэлзээтэй болж байгаа юм.

Энэ байдлаас болж сурагчид шинэ жилдээ орохгүй өнжих тохиолдол ч бий. Угтаа бол хүүхдүүд өмсөж зүүснээрээ өрсөлдөхгүй, өөр хоорондоо сайн муу, сайхан муухай хувцас өмсчихөж хэмээн хэл ам гарахгүй өөрт байгаа хувцсаа өмсөөд шинэ жилдэхэд эцэг эхчүүдэд эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй.

Ядаж байтал үйлчилгээний байгууллага, дэлгүүр, худалдааны төвүүд бүр 10.00-11.00 цагт үүдээ нээнэ. Мөн дэлгүүр, хоршоод орой ажил тарахтай зэрэгцээд хаалгаа барьчихна. Бүгд нэг цагт ажил, гэр рүүгээ яарч, бүгдээрээ зам дээрээ түгжирдэг.

Ийм байхад эцэг, эхчүүд хүүхдэдээ хувцас хайх цаг, зав гарах уу.

Э.Бурам

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Төвөгтэй шүү. Формоо цэвэрхэн өмсөөд гутлыг өөрт байгаагаа өмс гэхэд д болоо

  • С
    Сугар

    Шинэ жил бидэнд чухал биш

  • С
    Сархан

    Шинэ жилийг хамгийн чөлөөтэй дуртай хувцастай гь байлгая

  • З
    Зочин

    Төвөг юм аа. Ахлах анги ресторандана, 100000 гэв

  • З
    Зочин

    Улсын сургууль, цэцэрлэг,эмнэлэг, бол дарангуйлал,боолчлол юм. Анхнаасаа тэгж зохиогдсон юм. Хүн г төрийн эрэг шураг, манкурт боол болгодог зам юм . Улсын болгон ыг устгаж эрх чөлөө гөө эдэлье.

  • З
    Зочин

    Улсын сургууль, цэцэрлэг, эмнэлэг ийг тараа! Өрхийн сургалт д шилжье! Эцэг эх нь хүүхдүүд дээ боловсрол олгодог болъё! Бохир социализм аас, боолчлол оос татгалзая! Онлайн сургалт байна.

  • З
    Зочин

    Охины сургууль багш өөрсдийнхөөрөө чөлөөт хувцасла гэсэн

  • З
    Зочин

    2 настай хүүхдээс цагаан палаж дуфль цагаан трико нэхэж бсан мөнгө бхгүй хүүхдээ ёолконд оруулаагүй цэцэрлэгт нь хэдэн өдөр явуулаагүй гэсэн ш дээ 1 цаг өмсөх юманд эцэг эхчүүдийг хохироолоо боль цэцэрлэгийн эрхлэгч багш нараа

  • У
    Уншигч

    Цэцэрлэг сургууль янз бүрийн юм шаардах нь амьдралын боломж тааруу айлд олон хүүхэдтэй айлд хүнд тусдаг эцэг эхийн зөвлөл нь мөнгө татаж янз бүрийн юм сэддэг нь амьдрал харилцан адилгүй айл гэрт ядаргаа яршигтай

  • З
    Зочин

    Ur huuhed gargasiin bol anhaaral tawih heregtei ajiltai amjihgui chgeh shig bagsh nariin zov bayr esloliin grants ned huwtsas bj boliishte

  • З
    Зочин

    Huuheddee oir zuur yum awaad ogchij chadahguu hen tiim chadkuu bj olon huuhed tsuwuul gesiin

  • З
    Ззз

    Ажилтай хүмүүс бол гадуур гарч хэзэнч амжихгүй шүү

  • З
    Зочид

    Сайд нь шинэ жилээр өөрийнхөө хувцсаа өмс гэхэд л болоо шүү дээ, сэтгэлээ гаргаж ажиллахгүй тул эмэгтэй хүнийг сонгох хэрэгтэй юм.

  • З
    Зочин

    Хорьсон юм бишүү яагаад зөрчөөд байгаа юм юу юугүй хэрэгтэн ялтан болгох гээд байдаг биз дээ сургуулийн удирдлагуудыг нь тооцоож

  • З
    Зочин

    Энэ боловсролын сайд иймэрхүү асуудалд анхаарал хандуулаач. хүүхдүүдийг элдэв дээдийн хувцасаар дарамталж эцэг эхчүүдэд төвөг удахаа больмоор байна. Өмнөговьд бол бүүр төвөгтэй сургуулиуд өвлийн хүйтэнд хүүхдийг тавчиг өмсөхийг шаардаад ханиад хүндрүүлж элбэгшүүлээд зовлон болгоод байх юм