200 мянган яндантай төр дангаараа тэмцээд ялахгүй

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин 17 сек
50
legacy:utaa 2024/DDDD.jpg

Утаанаас салах талаар янз бүрийн шийдэл гарган үе үеийн Засгийн газар тэмцсээр 18 жилийг үдээд байна. Мэдээж тухай тухайн үедээ хамгийн сайн гэсэн арга замаа байгаа эдийн засгийн чадамжиндаа тулгуурлан “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ” гэгчээр гаргасаар бага ч атугай дэвшлүүд гарсаар ирсэн. Үүний хамгийн том жишээ бол 2019-2021 онуудад бид бараг л агаарын бохирдолгүй болж чадаж байсан. Гэхдээ эргээд сайжруулсан түлшээр олсон тэрхүү тэмцэл мухардалд ороод байна.

legacy:utaa 2024/аа.jpg

Өнөөдөр 84000 өрх хамгийн наад захын шаардлага хангах нь битгий хэл ангайгаад уначихсан зуухтай байгаа талаар хотын дарга мэдээлсэн. Эл асуудлыг шийдэхгүйгээр бид мянган сайхан төлөвлөгөө гарган хурал хийгээд өнөөдрийн агаарын бохирлоос үүдэлтэй өвчлөл, нас баралтыг зогсоож чадахгүй. Иймээс асуудалд илүү нийтийн эрүүл амьдрах эрхийн талаас нь бодитоор хандаж ойрын зайн шийдвэрүүдийг хамгийн оновчтойгоор гаргах шаардлагатай байна.

legacy:utaa 2024/oooooooo.jpg

Мэдээж утаанаас бүрэн салах арга бол нэг ч яндангүй болох. Одоохондоо манай улсад айл бүр цахилгаанаар халаалтаа шийдэх, эсвэл бүх гэр хорооллын айлыг төвлөрсөн дулааны сүлжээнд холбох боломж алга. Дээрээс нь орон сууцны үнэ “хөөсрөөд”, тэнгэрт тулчихсан болохоор байранд орох боломж иргэдэд хомс байна. Тийм болохоор юуны өмнө боломжтой аргаар утааг бууруулах гэж үзэхээс өөр арга байхгүй. Нийт утааны 80 хувийг гаргаж байгаа гэр хорооллыг утаагаа шатаадаг давхар шаталтат технологийг ашиглах нь хамгийн зөв шийдэл хэмээн үзээд байгаа ажээ. Давхар шаталтат технологийн тухайд Монголын төрийн бүхий л байгууллага болон Дэлхийн оюуны өмчийн байгууллага, БНХАУ, ОХУ зэрэг 64 улс орон өөрийн патентиа өгч хүлээн зөвшөөрөөд байгаа ажээ.

legacy:utaa 2024/өөөөө.jpg legacy:utaa 2024/ааааб.jpg legacy:utaa 2024/дд.jpg legacy:2025/11/bbb1.jpg legacy:utaa 2024/121212.png
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Амжилт олоод байсан юм алга оо

  • З
    Зочин

    зуух тараахыг л больж үзээрэй ард түмэн энийг эсэргүүцнэ шүү

  • З
    Зочин

    Ажил хийж чадахгүй фсдакуудыг 3 сар болоод л соль. Тэгвэл наадуул чинь ажил хийж, толгойгоо ажиллуулдаг юм даа. Золбин Данх мөнгө тараацан шааж байна. Салаавч аваарай баньд аа

  • З
    зочин

    Утаа шатаадаг зуух утаа нь бага харагддаг хоруу чанар арилахгүй тиймээс нүүрсийг түлэхгүй байх чиглэл рүү явна шүү Нүүрс зөөнө хадгална үйлдвэрлэнэ бөөн асуудал Нар салхины жижиг өрхөд зориулсан генератор хуримтлуур л хэрэгтэй Хэдэн айлын дунд байж болно Газ түлнэ бөөн зардал ажиллагаа ихтэй дээ

  • М
    Мөнхтуул

    Утаанд зарцуулсан 1,5 их наяд төгрөгөөр яг юу хийсэн юм бэ? Энэ олон жилд утаагүй болох нь байтугай ихэссэн байна. Энэ мөнгөөр утааг шийдэх боломж байсан биз дээ. Утаа бол мөнгө идэх арга болоод байна.