Согтуу жолооч гарцаар гарч явсан 5 хүнийг мөргөж гэмтээжээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
40
legacy:TSEG/download (17).jpg
legacy:2025/12/39/Police_1_lcopy1.jpg

Согтуу жолооч явган хүний гарцаар гарч явсан 5 хүнийг мөргөж гэмтээсэн ноцтой осол өчигдөр гарчээ. Тодруулбал, БЗД-ийн 22 хороо офицеруудын ордны урд зам дээр нэг машин 3 хүн мөргөчихлөө гэх дуудлага мэдээлэл орой 19.00 цагийн орчимд бүртгэгдсэн байна. Шалгалтын явцад тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч авто замын хажуугаар зорчиж явган хүний гарцаар гарч явсан 5 иргэнийг мөргөж гэмтээсэн байжээ. .Мөн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна. Мөргүүлсэн иргэдэд эмнэлэгийн тусламж үзүүлжээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Зөв, буруу хүрдтэй машинд байгаа даа биш согтуу эсвэл замын хөдөлгөөний дүрэм мөрддөггүй нөхдүүдэд байна даа, Үнэтэй машин унасан нөхдүүд хэний машин ирж мөргөв гэсэн шиг байдаг шүү. Мөн залуус эр эмгүй дуут дохио өгч ширүүн шдээ

  • З
    Зочин

    Замын хөдөлгөөний дүрэм огт мэддэггүй Prius унасан залуучууд, намайг хэн хэлж нохойг хэн саах вэ гэсэн үнэтэй том машин унасан баячууд замын хөдөлгөөний дүрэм их зөрчиж байна. Согтуу юмуу, солиотой юмуу гэмээр жолооч нар их болжээ. Дүрэм зөрчиж байгаа жолооч нарыг өндөр дүнгээр торгож, торгуулийг нь албадан төлүүлдэг болох хэрэгтэй. Сахилга хариуцлага үнэхээр их дутагдаж байна.

  • И
    Иргэн

    Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцмоор юмаа.Саяхан Хан-Уул дүүрэгт нэг охиныг мөргөсөн жолооч эмэгтэй эмнэлэг дээр ирчхээд танил тал руугаа таньдаг цагдаа байна уу? Гээд утастаад байх юм.Өөрөө аргалаад гардаг ч,мөргүүлсэн охинд хэцүү биз дээ.Ингэж амиа бодож болохгүй шүү.

  • З
    Зочин

    энэмуу буруу рультэй приуснуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй гаднаас оруулахгүй болгоход түгжрэл буурна шүү. хөгшчүүлийн тэтгэвэрийн зээлээр приус авч унуулсан хөлдүү малнууд хэцүү байна