ТОДРУУЛГА: Хүүхэд зодсон багш боловсролын байгууллагад 10 жил ажилласан. Хүүхдийн биед ил харагдах шарх байхгүй ч гэмтлийн зэрэг тогтоохоор ажиллаж байна

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин 23 сек
140
legacy:_shariljjj/12/bolovsrol.jpg

Архангай аймгийн нэгэн сургуулийн багш сурагчаа зодож буй бичлэг өчигдөр цахим орчинд цацагдсан. Тус асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж буй юм. Энэ талаар Аймгийн боловсролын газрын дарга Ц.Мөнхбатаас тодрууллаа.

- Танай аймагт болсон асуудлын талаар шалгалт явуулсан гэж сонслоо. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- Одоогоор мэдээлэл аваад боловсролын газрын ажлын хэсэг ажиллаж байна. Аймгийн гэр бүл, хүүхэд хамгаалах хөгжлийн газрын улсын байцаагч нар ажиллаж байна. цагдаагийн газраас шалгах ажиллагааг явуулж байна.

- Хүүхдийн хувьд биед нь гэмтэл учирсан зүйл бий юу?

- Ил харагдах гэмтэл байхгүй. Гэхдээ цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа учраас тогтоох байх.

- Тухайн багш хэдэн жил ажилласан туршлагатай байв. Ямар арга хэмжээ авсан бэ?

- Одоогоор ажлаас нь чөлөөлсөн. Ёсзүйн дүгнэлт гарсны дараа хариуцлагын тухай асуудал яригдана. Хүүхдийн гэмтэл тогтоож мөрдөх ажиллагаа явуулсны дараа л яригдах байх.

- Боловсролын байгууллагад хэдэн жил ажилласан туршлагатай вэ?

-10 жил.

- Өмнө нь ийм асуудал гаргаж, холбогдож байсан юм болов уу?

- Байхгүй.

- Тухайн хоёрдугаар сургуульд хэдэн жил ажилласан юм бол?

- Найм, есөн жил ажилласан байх аа. Бага ангийн багш.

- Танай аймагт Боловсролын газраас багшийн ёсзүйн зөрчилтэй асуудалд ямар арга хэмжээ авдаг вэ. Өмнө нь ийм асуудлууд гарч байв уу?

- Ер нь Боловсролын яамны чиглэл, Боловсролын ерөнхий газар, АТГ зэрэг холбогдох байгууллагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу сургалтын үйл ажиллагааг байнга зохион байгуулдаг. Тухайлбал, үе тэнгийн дээрэлхэлт, хавар сургууль төгсөх үеэр мөнгө хураах зэрэг асуудалд байнга л шалгалт явуулдаг.

- Тухайн хүүхдийн ар гэрээс ямар санал хүсэлт, гомдол илэрхийлж байна?

- Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа.

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сүртэйшд

  • З
    Зочин

    Заавал ил харагдаж байх хүртэл зодох ёмтой болж байнуудаа???? Тэгвэл тэр нялх амьтан чинь үхнэ б издээ???!!!! Юу бичих гэж юу? Бичээд яриад бнаа????!!

  • И
    Иргэн

    Одооны хүүхдүүд эрх дураараа хүнээс үг сонсохгүй энэ асуудалыг хоёр талаар бодох хэрэгтэй энэ хүүхдийн аав ээжн гэсэн буруутай тийм сүрхий юм бол хичээлийн нь давтуулж байха яаасан юм бэ хүний муу үзэх гэсэн хогийн амьтад .Бие махбодид хүндээр гэмтэл учруулсан бол өөр хэрэг дээр үеийн багш нар тэр үеийн нэрийдлээр укаскаар зодуулж ном сурж лбайлаа тэглээ гээд муу юм болоогүй одоо үеийн хүмүүжилгүй эрх дураараа хүүхдүүдтэй хүмүүс их болжээ.

  • U
    Unshigc

    Arai c dee

  • Э
    Эмээ нь

    Хүнии нялх үрсд ёс зүйгүй ааш авир гаргаж бгаа нь багш хүн байж маш муу үлгэр үзүүллээ ... маш хатуу хрга хэмжээ аваарай багшлах эрхииг нь хас

  • З
    Зочин

    Хүчирхийлэл хүчирхийлэлийг төрүүлдэг. Зарим нэг ийм багш нарын энэ зэрлэг үйлдлээс болж хүмүүжилгүй хүүхдүүд их болж байна.

  • З
    Зочин

    Ил шарх яах вэ хүүхдэд үлдсэн сэтгэлийн шархыг яах вэ?

  • У
    Уншигч

    Ил харагдах шарх хөхрөлт байхгүй бол гайгүй юм бишүү 10 жил багшилсан туршлагатай багш ажилгүй болно гэдэг харамсалтай хүүхдийн ээж нь багш гэсэн хүүхдийнхээ хичээлийг яагаад давтуулдаггүй юм вэ багаас нь зөв хүмүүжүүлж сууж сургахгүй яасан юм вэ тэвчээр алдаад цохиод авсаныг сайтаар нэг цацаж багшийн мууг үзэх хэрэг байсан юмуу 10 жилийн хугацаанд олон хүүхдэд А үсэг зааж сургасан ачит багш гэдгийг санахад илүүдэхгүй байхаа

    • З
      Зочин

      Энэ аягүү бол тэр багш өөрө бичсэн байхаа. Битгий гуц

    • З
      Зочин

      tenegt

  • Х
    Ххх

    Ял өгөөд шийтгэ маш муухай гэмт хэрэгтэн багш биш шулам тонил

  • Б
    Базар

    Юун сүртэй юм бэ Бага байхад пакт гаргаж багшдаа зодуулж л явсан гүү дээ

  • Д
    Даваахүү

    Арай дэндүү зодож бна лээ шүү багшлах ирхийн бүх насаар нь хаа тэгэд өөр хүн зоддог ажил хайна биз

  • Z
    Zochin

    Hvnii nylh hvvhdiig zodoj erh choloond n haldsan uchir zohih hemjeenii yl ogch yllah n zow tegj BJ daraa daraagiinh daa surgamj bolno