МИАТ Истанбул чиглэлийн нислэгийн тийзэнд 30 хувийн хямдрал зарлажээ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
10
legacy:miat/онгоц цас.jpg

МИАТ ТӨХК нь Истанбул чиглэлийн нислэгийн тийзэнд 30 хувийн хямдрал зарлажээ. Хямдралын хугацаа 2024.01.14-ний өдрөөс 2025.01.31-ний өдрийн нислэг дуустал үргэлжилнэ.

УБ-Истанбул чиглэлийн эхлэх үнэ нэг талдаа 755,400 төгрөг, хоёр талдаа 1,347,300 төгрөг байна. Ингэхдээ Улаанбаатар-Истанбул, Истанбул-Улаанбаатар, Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар, Истанбул-Улаанбаатар-Истанбул бүх чиглэлд хямдрал үйлчилнэ.

Тийз захиалах болон дэлгэрэнгүй мэдээллийг +976 11 333-999 дугаараас авах боломжтой.