Ж.Сандагсүрэн: Дарга нар автомашины дугаар олголт ил тод болсон гэж яриад байх юм. Би бол үгүй байх гэж бодож байна

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 20 сек
90
legacy:2024/12/468809734_878641581108122_9221602295192523020_n.jpg

НИТХ хуралдаж байна. Хуралдаанаар "Авто тээврийн бүртгэл, хяналтын төв" ОНӨААТҮГ-ыг байгуулах тухай зэрэг хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг явуулж байна. Энэ үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч асуулт асуув.

Тэрбээр:

-Автомашины дугаар олголт нийтэд нээлттэй, ил тод болсон гэж яриад байх юм. Би бол үгүй байх гэж бодож байна. Манай төрийнхөн нэг ажил хийх гээд нөгөө ажлаа алдаг. Ярихдаа их гоё юм ярина. Харин бодит байдал дээр ямар ч ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэдэг. Машин борлуулдаг хүмүүс, шинээр машин авах гэж байгаа хүмүүс яаж дугаар авах талаар ямар ч мэдээлэл алга. Хаана ямар байдлаар ил тод зохион байгуулаад байгаа юм. Дугаар олгож байгаа нөхцөл байдал дээр манай дарга нар очиж танилцаж үзсэн үү. Иргэд үнэхээр маш сайхан шударга зохион байгуулж байна гэсэн юм уу. Энэ чиглэлээр иргэдээс хичнээн санал гомдол ирсэн, хэрхэн шийдсэн талаарх тоо баримт байна уу. Хоёрдугаарт азын дугаарын борлуулалтаар ирэх жил хэдэн төгрөг оруулахаар төсөвлөсөн юм. Одоо яг хэдэн төгрөг бүрдсэн бэ. Тэр мөнгийг ирэх 2025 онд юунд зарцуулахаар төлөвлөж байгаа вэ.

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа:

-Өнөөдрийн байдлаар 804 мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод бүртгэлтэй байгаа. Шинээр дугаар олгох тохиолдолд цахим нээлттэй сисемээр нэвтэрч авна. Нэгдүгээр сарын 1-ээс нээлтээ хийнэ. Тухайн иргэн авто замын төлбөр, торгууиа төлсөн эсэх хамаарна. Түүнчлэн машины арлын дугаараар тус машиныг шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг нээлттэй шалгаж оноо өгдөг систем байгаа. Өгсөн онооны дагуу эрэмбэлэгдээд явна. Азын дугаарын дуудлага худалдааны хувьд олсон мөнгө нь хүүхдийн төлөөх фондод ордог.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • B
    Bodood baigaarai

    Amidral dund or! Eldev luivraa zogsoo! Ulsiin dugaar damladag syljee xavtgairlaa. Neg zoilios ni bi baina.

  • З
    Зочин

    ХТФондын мөнгийг Женко Баттулга, Оюунэрдэнэ, Хёро Баатар нар л мэддэг байх аа.

  • З
    Зочин

    Тэр хүүхдийн фонд гэдэгт орсон мөнгө нь хаана юунд зарцуулагдаж байгааг мэдэх хүн байна уу.Тэр жил хандиваар их л мөнгө цугларсан.Дээр нь азын дугаарын мөнгө ордог гэнэ.Цахимаар хандив гуйгаад байгаа өвчтэй хүүхдүүдэд очдог юмуу.

  • З
    Зочин

    Автомашины дугаар олголт авилгалчдын гарт орсон доо.

  • З
    Зочин

    Азын дугаарын дуудлага худалдаа гэж хаана хэзээ болж хүүхдийн фондод мөнгө нь ордог юм бэ.шинэ сери задарсан дараа дугаарын ченж гэх нэршилтэй этгээдүүдэд азын дугаар чинь бүгд очдог ш дээ. Азын дугаар зарна гэсэн зар их байдаг.Энэ асуудлыг шийдэж хариуцлага тооцооч ээ.Улаан цайм фондод ордог гэж худал ярих юм аа.

  • 1
    11-sariin8 khoish shagiin dugaar tsagiin dugaar l

    11-8 need hoish dugaar l baina 1,5 - 2 say

  • З
    Зочин

    Гараа л хараач дээ.Улаан авилга л цэцэглэж байгаа биз дээ! Та нар ядахдаа шинэ жилийн өмнөх ба дараах 7 хоногт наад шинэ журмаа цуцла. Иргэд хүүхдүүдээ аваад утаанаас зугтах гэтэл цагдаа нар машиныг нь журамлах болчихоод байна.

  • З
    Зочин

    Машинаа худалдаж авчихаад хаана байлгаж байж улсын дугаар авах вэ. Хэсэг улсын дугаар үгүй машин шөнө хотын гудамжаар дүүрэх юм байна даа. ИРГЭНДЭЭ УЛАМ Л ЧИРЭГДЭЛ УЧРУУЛАХ БОЛЖЭЭ

  • З
    зочин

    Ченжүүд одоо савраа жаахан хазаарлаа Баялаг бүтээх МЕГА төслүүдэд ажилла Онлайнаар наймаа хийдэг болчихсон Олон хүн зарж гадаа зогсоогоод өөрсдөө пээдийгээд хэвтэж байдаг нөхдүүд шүү