Ж.Сандагсүрэн: Ханцуйн доогуураа мөнгө өгөлцөж, авалцаад машинаа үзлэгт тэнцүүлчихдэг. Энэ нь хэдхэн хүний ар, өврийн элдэв янзын юмнаас болж байгаа шүү

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
170
legacy:2024/12/sandagsu.jpg

НИТХ хуралдаж байна. Хуралдаанаар "Авто тээврийн бүртгэл, хяналтын төв" ОНӨААТҮГ-ыг байгуулах тухай зэрэг хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг явуулж байна. Энэ үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн асуулт асуув.

Тэрбээр:

-Нийслэл дээр тээврийн хэрэгслийн техникийн үзлэг шилжиж ирж байна. Энэ нь зүйтэй. Гэхдээ ханцуйн доогуураа мөнгө өгөлцөж авалцаад машинаа тэнцүүлчихдэг. Нүүрсэн яндангүй мөртлөө машин нь тэнцчихдэг. Бие биеэ хуурсан энэ олон асуудлыг яаж цэгцлэх юм. Бүрэн бус тээврийн хэрэгслийг тэнцүүлээд байгаа нь маш ойлгомжтой байгаа. Тэр нь хэдхэн хүний ар, өврийн элдэв янзын юмнаас болж авто тээврийн осол, агаарын бохирдолд нөлөөлж байгаа. Үүнийг яаж зогсоох юм.

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа:

-Үзлэг оношилгооны төхөөрөмжөөс нийслэлийн авто тээврийн бүртгэл хяналтын төвийн системд хүний оролцоогүйгээр оролцоогүй тэнцсэн тэнцээгүй гэдэг шинжилгээний хариуг шууд систем рүү өгдөг байдлаар төлөвлөн ажиллаж байгаа.

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • L
    Ly

    Зунжингаа зугаалж, сонгуульд идэвхтэй оролцоогүй, хэдэн төгрөгөөр саналаа зарсан, 25 хоногийн нэмэлт цалингаар ажилласан хорооны авгай нар гээд олон хүчин зүйл бна. Ер нь бол та нарын сонголт сайхан болсон. Социализмын төлөө урагшаа

  • А
    Автотээвэр

    Улсын дугаар зардаг асуудлыг цэгцлэх хэрэгтэй. АТҮТ-н нэр бүхий хэдэн нөхөд Тэрбумтан болсон.

  • Т
    Төрболд

    Дээгүүрхи нь суудалдаа олохгүй бол доогуураа гүйдлээ олохгүй гэж... Ковидын үеийн 44-н их наядын хулгай, бүх сангуудыг хоосолсон хулгай, сая сая тонноор нь хулгай хийсэн нүүрсний хулгай, ногоон автобус гээд зах замбараагаа алдсан дээрэм тонуулчидаа ярьж хариуцлага тооцчихоод улныхаа хулгайгаа яриарай.

  • B
    bi

    deer chini nuugeltsen avilga baihad chi iim bh ni arggui sh de.ehleed use samanchih daraa ni busadruu har

  • З
    Зочин

    Ийм байхад утаа яаж алга бодох вэ дээ. Арга хэмжээ дорвитой авч бусдад харуулах .тэр хээл хахууль авагчийг олны нүдэнд ил болго.тэгж байж энэ бусармаг алга болно

  • А
    Ардчиллын хар пиигаануд

    Ардчиллын хар пийгаануд ийм д ажил хийнэ

  • З
    Зочин

    Хуцаарай чам шиг хулгай хийж баяжаагүй юм шүү арай гэж хөл дүүжлэх гэж худалдаж авсан унаагаа тордон барин явуулж байгаа шүү Тэгэж чи ард түмнийг доромжлохгүй шүү

  • E
    Ergvv dagznuud

    Ehleed chenj nertei seg oruulj irj bgaa, teriig ni medseer baij 5n tsaas awaad gaaliar oroh zuvshuurul ugch bgaa bairsaagch gichiinuudee yanzlaach

  • Ү
    Үнэн үнэн

    Энэ үнэн шүү ёстой. Бүр тодорхой ханштай болсон ш дээ. Зөвхөн Улаанбаатарт биш улс даяараа. Улс маань хулгай, авилгад идэгдээд урагшаа биш хойшоо л яваад байгаа. Бүх салбар адилхан хулгай, авилга. Шударга ёс яриад л өндөр албан тушаалд очдог хулгайч удирдлагатай Улс.

  • А
    Амраа

    Төрийн ажил уг яваад байдаг та бүхэн юм уг авиомашин оношлогдсон гээд цахимаар гараад бид бид чинь худалдан авч байгаа юм гэтэл үүнийг шүүмжлэх нэг хэсэг энэхэн юм би ямар 00 километртэй машин авч чадах хамгийн багадаа 10 жил явсанг авна сайн бод Төр засаг минь

  • З
    Зочин

    Хулгмйчуудын нүүр царай

  • Н
    Насанжаргал.Ч

    Энэ үйлдлийн ашиг хүртэгч нь хотын захирагч Нянбактер шүү.

  • З
    Зочин

    Бацаан минь.Хүн мэддэг юмаа ярьдаг юм шүү.Чи энэ зэргийн сэнтийд суухдаа бүрэн боловсорч чадсан билээ үү?Өөрөө ханцуйн дотроо наймалцаж гарч ирснээ яриад бна уу?

  • З
    Зочин

    Энэ нам дагасан өлөн бөгс цүнхчин хулгаач ждү иргэдиин хуучин ногоон автобусыг хуучнаар сольход оролцсонгээдл их гарч байсан шуналт бузар бишүүү

  • З
    Зочин

    Үзлэгт орсон яндангуудад нь арилахгүй тэмдэг тавивал дамжуулахгүйдээ

  • Х
    Ха ха ха

    Одоо нэрийг нь гаргаад ил болгож. Тэгж байж арай дээрдэх байх...

  • З
    зочин

    Түрээсээр яндан авч тавиад шалгуулчихад яаж мэдэхэв