Т.Батцогт: Манайхан мухар сүсэгтэй. Машины ижил дугаараар хослох дуртай. Тэрүүгээр нь далимдуулж ченжүүд дугаарыг нь үнэлдэг

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
20
legacy:2024/12/батцогт.jpg

НИТХ хуралдаж байна. Хуралдаанаар "Авто тээврийн бүртгэл, хяналтын төв" ОНӨААТҮГ-ыг байгуулах тухай зэрэг хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг явуулж байна. Энэ үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт үг хэлэв.

Тэрбээр:

-Шинэ нэгж байгуулагдаж байгаа юм байна. Жилийнх нь зардал 3 тэрбум төгрөг. Бид ийм их төсөв баталж өгчхөөд хоёрхон эрхийг хэрэгжүүлэхийн төлөө бүхэл бүтэн нэгж байгуулаад зардал гаргах шаардлага байхгүй. Өрмийг нь хамчхаад хусмыг нь үлдээнэ гэдэг шиг маш их хэмжээний орлого олох боломжтой. төрийн байгууллагуудаас авлигын хэргээр дээгүүрт жагсдаг байгууллага шүү дэ. Машины дугаартай холбоотойгоор олон асуудал дагуулсан. Хэл ам болдог. Төрийн албан хаагчдын авлигад холбогдоод байдаг асуудал Авто тээврийн үндэсний төв дээр их гардаг. Энэ байгууллагыг хот өөрөө дээрээ авч байгаа юм байна. Ер нь төрийн байгууллага ил тод, нээлттэй явах ёстой. Ялангуяа автомашины дугаар дээр ашиг сонирхлын зөрчил явдаг. Дээрээс нь манайхан мухар сүсэгтэй. Машины ижил дугаараар хослох дуртай. Тэрүүгээр нь далимдуулж ченжүүд дугаарыг нь үнэлдэг.

Зам тээврийн яам машины дугаар олгодог нэгжийг дампууруулсан. Хэдэн бүлэг этгээдүүд хуйвалдаж ашиг олдог газар болж хувирсан. Хот өөр дээрээ аваад тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Машины дугаарыг одоо хар захаас өндөр үнээр худалдаж авдаг болгож орхилоо доо Өөр ямар ч сайн зүйлийн шийдвэр бол онгүй

  • Х
    хүннү

    За тэр бас нэг хөлдүүгийн хэл байгаа үгийг сонсов уу? Дугаар олгоно гэдэг чинь улсын хэмжээний ярих асуудал биз дээ? Яахаараа хот мэддэг юм. ЗТЯ-нд байхдаа тэндхийн хэдэн төрийн албан хаагчид авилга аваад дампууруулснийг хот өөр дээрээ аваад авилгагүй болох гэнэ. Үүнийг яаж мэдэж байгаа юм? Хамгийн их авилга хотод л байдаг ш дээ. Энэ газрыг хар. Ингэж маанагтах хэрэггүй, харин ч бүр илүү авилга үүснэ. Үүнийг хот авснаар ченжүүд дугаар зархаа больно гэж ямар шулмас нь чамд шивнэчээв? Тийм юм байхгүй цаадуул чинь аваад л шаглана.