Б.Чойжилсүрэн: ОХУ-ын Засгийн газрын экспортын зээлээр ДЦС-3-ыг санхүүжүүлье гэж тохирсон. Хариуд нь ОХУ-ын компаниуд ерөнхий гүйцэтгэгч байхыг шаардсан

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 38 сек
20
legacy:2024/12/на.jpg

УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдаж “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.

Улмаар дээрх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон юм.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "ОХУ-ын “Интер РАО Экспорт” компани өөрийн хөрөнгөөр техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулаад монголын талд хүлээлгэн өгсөн. Энэхүү техник эдийн засгийн үндэслэлдээ нэг тэрбум 322 сая еврогоор төслийг хэрэгжүүлье гэсэн нөхцөлийг тусгасан байгаа юм. Олон улсын дундаж үнээр 1кВт нь дулаангүйгээр 2 сая шахам ам.долларын үнийн саналыг цахилгаан станцуудад ирүүлээд байгаа үнээс өндөр байна. Ийм өндөр үнээр бид хийлгэж чадахгүй гэдэг нөхцөлийг зөрүүлж тавьдаг. Иймд оросын тал зургаа хийгээд түүнийг нь магадласны дараа төсвөө гаргая. Төсвөө гаргасны дараа дахин магадлаад үнийн асуудалд дахин тохиръё гээд байгаа ч манай талаас олон улсын дундаж үнээс өндөр байгаа тул үнээ буулга гэсэн саналыг тавьсан. Мөн энэ удаа ямар нэгэн байдлаар ОХУ-ын компанийг тендерт шалгаруулсан гэх яриа байхгүй.

Харин оросын талтай ОХУ-ын Засгийн газрын экспортын зээлээр төслийг санхүүжүүлье гэдгийг нөхцөлийг л тохирсон. Олон улсын экспортын зээлүүд хүүний хувьд татаастай, хугацаа урт байдаг ч хариуд нь тухайн улсын компаниудаар ерөнхий гүйцэтгэгч байхыг шаарддаг. Энэ жишгийн дагуу л ОХУ “Интер РАО Экспорт” компаниа шалгаруулаад манай талд санал тавиад явж байна. Харин төсөлд гарын үсэг зурах эрх нь Засгийн газарт байгаа. Үүнээс өмнө УИХ-ын холбогдох Байнгын хороотой урьдчилан зөвшилцөөд дараа нь хэлэлцээр хийгээд УИХ-аар соёрхон батлуулах юм. Энэ нь олон ажлын эхлэл нь гэж ойлгож болно гэхийн зэрэгцээ оруулж ирж буй асуудал хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуультай нийцэж байгаа" гэх мэдээллийг өгсөн юм.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Мөнхөө

    Хийх ажлынхаа үнийн судалгаа дүгнэлтгүйгээр явж очоод тийм үнээр тийм нөхцөлөөр бид өөрснөө ажиллах хүчин ээ гаргана гэх мэт зүйлсийг зөвшөөрөөд ирж байгаа явдал бол гэрээ биш, зүгээр тэднээс тусламж хүссэн л асуудал юм байна гэж ойлгогдлоо харин түүнийг нь ОХУ хүлээн авч өөрийнхөө нөхцөлийг л тавьж гэтэл манайтөлөөлөгч дэндүү өндөр үнэтэй үнийн санал гэдгийг мэдэхгүй байгаа нь энэ сайд ажилдаа огтоос анхаарал тавьж, ач холбогдол өгдөггүйн шинж биш үү? Ийм сайд байлгах хэрэг байгаа юм уу?

  • З
    Зочин

    ЗГ-ыг огцруулах л зам үлдэж ..тэр хавхнаас чинь гарахын тулд. Дэв Чойжилсүрэн Оросууд руу ямар санаатай барьж гүйсэн...энийг зайлуулаач. Зүгээр л тендер зарлаад 2-3 дахин бага үнээр шийдэх байлаа