ЧУУЛГАН: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэх дэмжив

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:chuulgan 2024/chuu2.png

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Улмаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад үндсэн чиглэл баримтлах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганаар яаралтай хэлэлцэхийг дэмжих эсэх санал явууллаа. Гишүүдийн 83.9 хувь нь дэмжсэнээр тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлж байна.