Ц.Наранзул: Сүүлийн үед 6 төрлийн вирусын халдварын тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс КОВИД хамгийн бага буюу 5 хувийг эзэлж байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2024/12/462577345_1256835262219479_2354314456682127500_n.jpg

Томуу, томуу төст өвчин болон менингококкын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт дэгдэлтийн буюу улаан түвшинд хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эмнэлгийн орны ачаалал 2-3 дахин өссөн. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.Наранзул, "Нийт хүн амын 69.2 хувьд нь томуу, томуу төст вирусийн тархалт байна. Сүүлийн үед 6 төрлийн вирусын халдварын тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс КОВИД хамгийн бага тархалттай буюу 5 хувийг эзэлж байгаа" гэлээ.