Сөүлийн шүүхээс Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг баривчлах захирамж гаргажээ

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин
20
legacy:2024/12/тайлан/Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ_l.jpg

Сөүлийн шүүхээс Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг баривчлах захирамж гаргасан талаар koreatimes сайтад мэдээлжээ. Тодруулбал түүнийг дайн тулааны хууль зөрчсөн хэргээр баривчлах захирамж гаргасан байна.

Мөн шүүхээс мөрдөн байцаалтын ажиллагаатай холбогдуулан Сөүл хотын Ёнсан дахь Юны ерөнхийлөгчийн ордонд нэгжлэг хийх зөвшөөрлийг баталжээ.

Цагдан хорих захирамж долоо хоногийн хугацаанд буюу ирэх даваа гариг ​​хүртэл хүчинтэй юм байна. Хэдийгээр Юн Ерөнхийлөгчийн дархан эрхтэй ч онц байдал зарлаж, ард түмнийг аюултай байдалд оруулсан учир уг эрх үйлчлэхгүй аж.