Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ө.Шижир: Даатгалын болон банк бус байгууллагын бизнестэй УИХ-ын гишүүд Хяналтын зөвлөлийн гишүүнийг томилох томилгоонд сайн дураараа санал өгөхөөс татгалз
00

УИХ-ын 2025.01.16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар СЗХ, Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн томилгоог хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир "Даатгалын болон банк бус байгууллагын бизнес эрхэлдэг УИХ-ын гишүүд СЗХ, Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох томилгоонд сайн дураараа санал өгөхөд оролцохгүй байхыг хүсэж байна. Өөрөө энэ салбарт бизнес хийдэг байж, хамаатнаа томилж байгаа тохиолдол гарч байна" хэмээлээ.

.webp)

