УИХ-ын даргын захирамжаар цахим залилан, койнтой холбоотой орчныг бодитой болгох ажлын хэсэг байгуулагджээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/1/11/tsakhimzalilan.jpg

УИХ-ын 2025.01.16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар СЗХ, Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн томилгоог хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир нэр дэвшигчдээс "Койны орлогод татвар тооцдог болох уу" гэж асуулаа.

Харин уг асуултад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Хуулийг УИХ-ын зүгээс санаачилж өргөн барьж батлах ёстой. Батлагдсан хуулийг СЗХ хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. УИХ-ын даргын захирамжаар цахим залилан, койнтой холбоотой орчныг бодитой болгох ажлын хэсэг байгуулагдсан. Ө.Шижир гишүүн энэ ажлын хэсэгт орж, хуулийн төслийг өргөн барих ажлыг санаачилж хийхийг хүсье" гэлээ.