П.Сайнзориг СЗХ-ны орон тооны гишүүнд дэмжигдээгүй Л.Сонорыг Монгол Улсыг ФАТФ-ын хар саарал жагсаалтаас гарах ажлыг гардаж хийсэн хэмээн ОНЦОЛЛОО

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:sainzorig gishuun/1205.png

Чуулганы нэгдсэн хуралдаанаар СЗХ-ны даргад нэр дэвшигч болон Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж байна. Үүний өмнө СЗХ-ны орон тооны бус 3 гишүүнийг томилох байснаас нууц санал хураалтаар Б.Саруулыг 61.1 хувийн саналаар, Ш.Хандсүрэн 61.1 хувийн нарыг дэмжсэн ч Л.Сонорыг гишүүдийн 58.9 хувь нь дэмжсэнгүй.

Л.Сонор нь УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржхандын ахын хүү аж.

Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Л.Сонор нь Монгол Улсын өр, бондуудыг хямд эх үүсвэрээр солих, бондыг цэгцлэх, Монгол Улсыг ФАТФ-ын хар саарал жагсаалтаас гарах ажлыг гардаж хийсэн

Улсынхаа төлөө явж буй залуусыг ийм зүйлээр мухарлаж гаргаж байна" хэмээлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сонор өндөр хүүтэй бондуудын зээлийг төлөхөхөд мэддэг чаддагаа гайхуулсан үнэхээр мэдлэгтэй ухаалаг, толгойтой залуу, Монголынхоо төлөө гэсэн эх оронч зөв сэтгэлтэй залуу хүнийг унагааж байдаг УИХ-ын гишүүд олгой толгойтой юм бна. Залуу хүний мэдлэг боловсрол ур чадварыг Монгол эх орныхоо хөгжлийн төлөө ашиглах сонирхолгүй нь харагдлаа

  • З
    Зочин

    Сонор өндөр хүүтэй бондуудын зээлийг төлөхөхөд мэддэг чаддагаа гайхуулсан үнэхээр ухаалаг толгойтой залуу, Монголын төлөө явсан хүнийг унагааж байдаг УИХ-ын гишүүд олгой толгойтой юм бна. Залуу хүний мэдлэг боловсрол ур чадварыг Монгол эх орныхоо ашиглах сонирхолгүй нь харагдлаа