УИХ-ын гишүүн П.Сайнзориг Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж буй Ч.Сайнбилэгийг ХАТУУХАН ШҮҮМЖИЛЛЭЭ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:sainbileg sanhuugin zohitsuulah horoo/2c9aa77ef3f74136b1570571fa00daa2.jpg

Чуулганы нэгдсэн хуралдаанаар СЗХ-ны даргад нэр дэвшигч болон Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж буй Ч.Сайнбилэгийг ХАТУУХАН ШҮҮМЖИЛЛЭЭ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: СЗХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж байгаа Ч.Сайнбилэг та яагаад намтартаа ажиллаж байгаа газруудаа бичиж чадахгүй байгаа юм бэ. Танд ямар эрх ашиг байгаа юм бэ

Нэр дэвшигч Ч.Сайнбилэг: Тухайн үед анкетыг гараараа бөглөсөн. Компьютер дээр нэг тап гүйлгээд оруулах боломж байсан ч цаг хугацааны хувьд амжаагүй

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Цаг хугацаа байгаагүй. Хэнийг доромжлоод байгаа юм бэ.. " хэмээлээ.