ЧУУЛГАН: СЗХ-ны Хяналтын зөвлөлийн даргад газар зохион байгуулагч мэргэжилтэй М.Буяндэлгэрийг сонголоо

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:buyandelger sanhuugin zohitsuulah horoo/буяндэлгэр.jpg

Чуулганы нэгдсэн хуралдаанаар СЗХ-ны даргад нэр дэвшигч болон Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж байна.

Улмаар СЗХ-ны Хяналтын зөвлөлийн даргад М.Буяндэлгэрийг 55.6 хувийн саналаар дэмжлээ.

Үүний дараа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа "Санхүүгийн зохицуулах хорооны ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГАД газар зохион байгуулагч, газар зохион байгуулагчаараа 20 жил ажиллаж Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын орлогч дарга байсан хүнийг сонголоо. Санхүүгийн салбар ийм байхад яаж хөгжих юм бол оо. Иргэд санхүүгийн зах зээлд яаж итгэх вэ.

Та бүхэн өөрсдөө хараад үнэлэлт, дүгнэлт хийнэ биз дээ" хэмээн шүүмжиллээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Ажлын байрны тодорхойлолт гэж баймаар юмаа. Ядаж санхүүгийн мэргэжилтэй хүн байна гээд заасан баймаар юм. Үнэн дампуу юмаа. Заза галч хүн ерөнхий сайд хийж байхад болдог юм болов уу

  • У
    Уншигч

    Нийслэлийн газрын албанд байхаасаа эхлээд жинхэнэ шударга бус байсан хүндээ энэ Баяндэлгэр.Сандуйгийн хамтрагч байсан.Тэр нь хэн билээ!ямар их түлхээсээр юм бэ Буруугаас буруу юм болждээ.Газрын албанаас болж одоогийн энэ түгжрэл үүссэн