VISUAL TOIM: П.Очирбат агсны “МӨР“

Visual toim
YanjindulamУнших: 8 мин 34 сек
200
legacy:55174/NewFolder/IMG_7258.jpeg

Өнөөдөр монголын ард түмэн Пунсалмаагийн Очирбат хэмээх түүхэн хүмүүнээ сүүлчийн замд нь үдэж байна. Угтаа тэр өөрөө "түүх" аж. Монгол төрийн анхны Ерөнхийлөгч, төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, Монгол Улсын шинэ Үндсэн Хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын тэргүүн бөгөөд анхны эхийг баталгаажуулагч, үндсэн хуульт ёс, эрх зүйт төрийг хөгжүүлэгч, Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн, олон улс дахь байр суурийг эрс бэхжүүлсэн нэгэн зэргээр түүний "гуншин" дуусахгүй. Тэгвэл 83 насыг зооглосон энэ эрхэм монгол төрийн түүхийн хуудаснаа ямар "мөр" дарж алхсан талаар энэ удаагийн VISUAL TOIM буландаа онцлон хүргэж басхүү "үлдээж" байна.

-Бунхантын өвөлжөөнд хүү мэндлэв-

legacy:Visual Toim/очирбат визуал/очирбат (1).gif

П.Очирбат 1942 оны нэгдүгээр сарын 23-нд буюу морин жилийн өвлийн адаг сарын шинийн наймны өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын өвөлжөөнд малчин ард Пунсалмаагийн хүү болон мэндэлжээ. Таван настай байхдаа аавыгаа алдсан тэрээр ээж, дүүтэйгээ гурвуулаа үлдсэн гэдэг. 1951-1960 онд Улаанбаатар хотын VIII, арван жилийн XIV дунд сургуульд суралцан дүүргэжээ.

-Уул уурхайн залуухан инженер П.ОЧИРБАТ-

legacy:Visual Toim/очирбат визуал/очирбат (2).gif

1960-1965 онд буюу таван жилийн хугацаанд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн залуу хүү П.Очирбат эх орондоо ирснийхээ дараагаар буюу 1966 оноос ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлэв. Түүний анх ажилласан газар нь Аж үйлдвэрийн яамны мэргэжилтэн байв.

-Мэргэжилтнээс төрийн сайд хүртэл ажилласан он жилүүд-

legacy:Visual Toim/очирбат визуал/очирбат (3).gif

Ийнхүү тэрбээр өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу олон ч газар ажил хөдөлмөрөө үнэлүүлэн ажиллажээ. Тухайлбал, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженерээр ажиллав. Улмаар 1972 оноос 1976 оны хооронд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайдын албыг хашсан байна.

-"Надаас ч асуугаагүй. Хуучин цагийн хүн чинь яах вэ дээ. Хүлээгээд л авсан..."-

legacy:Visual Toim/очирбат визуал/очирбат (4).gif

БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат. Тэрбээр "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн үеэр "Тухайн үед МАХН эрх барьж байлаа. Надаас ч асуулгүйгээр АИХ-ын тэргүүлэгчдийн даргад нэр дэвшүүлж байсан. Гунгаадоржийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх талаар ч ярьж байв. Хуучин цагийн хүн чинь яах вэ дээ. Тэгээд л хүлээж авсан. Есдүгээр сард нь нөгөө сонгууль болоход Үндэсний дэвшлийн нам, Социал демократ болон бусад намууд намайг дэмжсэнээр АИХ-аас БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон" хэмээн ярьсан байдаг.

-1992: "Монгол Улсын Үндсэн хуулийн уг эх энэ болой"-

legacy:Visual Toim/очирбат визуал/очирбат (5).gif

1990-1993 он бол түүхэн дэх шилжилтийн үе. Энэ цаг үед төрийн тэргүүнээр ийн ажиллаж байхдаа тэрээр шинэ Үндсэн хуулийн эхийг барьж, батламжилсан. Үүнээс өмнө төрийн эрх мэдэл Ардын Их Хурал /АИХ/-д хадгалагддаг, чөлөөт цагт нь Тэргүүлэгчдын дарга зарлиг гаргадаг байсан аж. Нийгмийн харилцааг зохицуулах энэ хэлбэр 1921-1990 хүртэл 69 жил үргэлжилсэн гэж хэлж болно. Ийнхүү 1992 оны Үндсэн хуулиар бид засаглалын хувьд Монгол Улсад нэг шаттай парламент, Ерөнхийлөгчийн институт бүхий бүгд найрамдах засаглалын ардчилсан хэлбэрийг хуульчлан баталгаажуулсан.

legacy:Visual Toim/очирбат визуал/очирбат14.JPG

-"Алт" хөтөлбөрийн дүнд дөрвөн жилийн хугацаанд алт олборлолт 5 дахин нэмэгджээ-

legacy:Visual Toim/очирбат визуал/очирбат (6).gif

Монгол Улс анхны ардчилсан Үндсэн хуулиа баталснаар төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, нийгэм, улс төрийн цоо шинэ тогтолцоо руу орох алхмаа хийв. Яг энэ цаг үед тухайн үеийн Ерөнхийлөгч П.Очирбат “Алт” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлжээ. Үр дүнд нь дөрвөн жилийн хугацаанд алт олборлолт бараг тав дахин нэмэгджээ.

Тэрээр энэ тухайгаа “Алт хөтөлбөрийн зорилго үр дүн” өгүүлэлдээ "1991 оны 8 дугаар сард Улсын Геологийн төвийн захирал З.Барас алт олборлолтыг нэмэгдүүлэх боломжийн тухай ярьж танилцуулсныг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт” хөтөлбөр боловсруулах шийдвэр гаргаж, геологи уул уурхайн урдаа барьдаг хэсэг мэргэжилтэн, хуульч, эдийн засагч нар хамтран уг хөтөлбөрийг боловсруулсан юм. Эдгээр хүмүүс Монголын алтны аж үйлдвэрийн хөгжлийн шинэ үеийн эхлэлийг тавьж, өнөөгийн өрнүүн хөгжилд их гавьяа байгуулсныг талархан тэмдэглэж байна" хэмээсэн байдаг.

-"Бид таны нэрийг дэвшүүлнэ. Өрсөлдөөнтэй сонгуулийг хийе гэсэн"-

legacy:Visual Toim/очирбат визуал/очирбат (7).gif

1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг АИХ батлагдахдаа "Ерөнхийлөгчийн сонгуулийг 199З оны зургадугаар сард багтаан явуулна” гэж заасны дагуу 1993 онд бүх ард түмний сонгууль явагдав. Тухайн үед Ерөнхийлөгчид сойх хүмүүсээ намууд тодруулж байв. Харин МАХН П.Очирбатаас өөр хүний нэрийг дэвшүүлэх шийдэлд хүрснээр тэрээр Ардчилсан намаас сонгуульд өрсөлдөв.

Монгол Тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт орохдоо П.Очирбат гуай "Баабар /Б.Батбаяр/ чинь их сонин хүн шүү дээ. Бид нар таны нэрийг дэвшүүлнэ гэсэн. Та битгий татгалзаарай гээд ёстой л нөгөө өрсөлдөөнтэй сонгуулийг хийе гэсэн" гэж ярьжээ.

-1993: Л.Түдэв бол үнэхээр боломж өндөртэй, ёстой л битүү морь байсан-

legacy:Visual Toim/очирбат визуал/очирбат (8).gif

1993 оны сонгуульд МАХН Үнэн сонины эрхлэгч Л.Түдэвийн нэр дэвшүүлж байжээ. Ийнхүү хатуу цаг үед төрийн нийгмийн зүтгэлтнээр ажилласан эрхмийн эсрэг бичиг номын соён гэгээрүүлэгч хүн өрсөлдөв. Л.Түдэвийн талаар П.Очирбат гуай "1990-1993 онд хараал, ерөөл хоёрын хараал нь түлхүү байсан цаг үе шүү. Тийм үеийг өнгөрөөж яваа хүний өрсөлдөгчөөр бичиг номын хүн өрсөлдсөн. Ингээд харахад Л.Түдэв бол үнэхээр боломж өндөртэй, ёстой л битүү морь байсан хэрэг шүү дээ" гэв.

-Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч-

legacy:Visual Toim/очирбат визуал/очирбат (9).gif

Ийнхүү бүх ард түмний сонгуулийн санал хураалтаар 57.8 хувийн саналаар П.Очирбат ялалт байгуулав. Ийнхүү Пунсалмаагийн Очирбат Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр ажиллаж эхлэв. Тэрээр 1997 оны 6 дугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан юм. Улмаар 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Багабанди 60.8 хувиар ялалт байгуулав. Ерөнхийлөгч П.Очирбат УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлж, өнгөрсөн хугацаанд Монгол Улс шинэ Үндсэн хуулийг баталсан, газрын тосны баялгийг нээсэн, алт, зэс, ураны аж үйлдвэрийн суурь тавигдсан, энхийг эрхэмлэсэн, бие даасан гадаад бодлого явуулдаг, олон улсад нэр хүндтэй, нээлттэй Монгол орон болсныг дурдаад, “...ийм орныг өөрийн залгамж шинэ Ерөнхийлөгчид хүлээлгэн өгч байна” гэж мэдэгдэж байжээ.

-1994: 100 мянган ам.долларт "хүрсэн" дээл -

legacy:Visual Toim/очирбат визуал/очирбат (10).gif

Нефтийн ундаргаар мялаагдсан П.Очирбат гуайн энэ дээлийг 100 мянган ам.долларт үнэлж байсан гэдэг. 1994 онд цагаан элсний нефтийн хайгуулд анхны өрөм тавьж, тухайн орд газраас түүхий нефть ундархад Ерөнхийлөгч асан П.Очирбат өөрийн өмсөж явсан дээлээ ийн мялааж байв.

П.Очирбат гуай “Ардчилал таймс” сонинд өгсөн ярилцлагадаа энэ талаар “Нефтийнхэнд өөрсдийн өвөрмөц баяр байдаг. Нефть олгойдвол хайгуулахынхан цөмөөрөө шүршүүлдэг. Усан онгоцныхон бол усан онгоцоо бүтээж байгаад шампанскийг олсонд уяж буудуулдаг. Би тэдэнд нефть олгойдвол Монголын ард түмэн наадахаар чинь гоёлын дээлээ шүршүүлнэ гэсэн. Тэгээд гурван жилийн дараа 1997 онд оргилоод эхлэхээр нь оргилсон нефтиэр ард түмнээ төлөөлж дээлийнхээ энгэрийг мялаасан юм" хэмээн ярьжээ.

-Хувийн өмчийг хуулиар баталгаажуулав-

legacy:Visual Toim/очирбат визуал/очирбат (11).gif

1990 он гарсаар өмч хувьчлалын асуудал олон нийтийн анхаарлын төвд байсан. Тухайн үед Өмч хувьчлалын тухай хуулийг батламжилжээ. Ингэснээр иргэд хувийн өмчтэй болох үндэс суурь тавигдаж, орон сууц, ажлын байр, мал сүрэг хувь хүний өмчид шилжсэн.

-Эх үрсийн баяраар бүх нийтээрээ амардаг болов-

legacy:Visual Toim/очирбат визуал/очирбат (12).gif

П.Очирбат БНМАУ-ын Ерөнхийлөгч байхдаа зарлиг гарган, “Төрөөс хүүхэд залуучуудын талаар баримтлах чиглэл”-ийг баталж байв. Харин ард түмнээсээ Ерөнхийлөгчөөрөө сонгогдсон түүхэн он жилдээ Эх үрсийн баярыг бүх нийтийн амралтын өдөр болгож байжээ. Өдгөө ч энэ шийдвэр үргэлжилж, жил бүрийн зургаадугаар сарын 1-нд бүх нийтээр амарч баярладаг билээ.

-1990-1992: ТЭР ТҮҮХЭНДЭЭ...-

legacy:Visual Toim/очирбат визуал/очирбат (13).gif

Тэгвэл БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр ажилласан он жилдээ Пунсалмаагийн Очирбат гэх энэ эрхэм дээрх зарлиг шийдвэрүүдийг гаргаж байжээ. Дээр дурдсан зүйлсээс гадна “Хүн амын хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлыг хангах, улсын хяналт, түүнийг сайжруулах зарим арга хэмжээний тухай” мэдээлэл, УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлж байжээ.

Түүнчлэн дээрхээс онцолбол, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд хориг тавьж байв. Тодруулбал, “Газрыг өмчлөх эрх нь БНМАУ-ын тусгаар тогтносон бүрэн эрхэд байна. Газрыг өмчлөх эрх нь түүний хэвлий ба байгалийн нөөцөд хамаарахгүй” гэж заасан нь газар төрийн өмчид байх боловч түүний хэвлий ба байгалийн нөөц нь төрийн бүрэн эрхэд хамаарахгүй гэж ойлгогдохоор болсон байна гэж үзсэн аж.

-1993-1997: ТЭР ТҮҮХЭНДЭЭ...-

legacy:Visual Toim/очирбат визуал/очирбат (14).gif

Харин бүх ард түмнээс сонгогдсоныхоо дараах он жилүүдэд тэрбээр бодлогын ямар өөрчлөлтүүдийг хийхээр ажиллаж байсныг дээрх шийдвэр зарлигуудаас нь харж болох юм. Эдгээрээс гадна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, багш нарын мэргэжил дээшлүүлэх, тэдний ажил амьдралын нөхцөлийг сайжруулах талаар нэн даруй шийдвэрлэж хэрэгжүүлбэл зохих асуудлаар зарлиг гарган Засгийн газарт чиглэл өгч байжээ.

-Томоохон айлчлалууд "идэвхжсэн" он жилүүд-

legacy:Visual Toim/очирбат визуал/очирбат (15).gif

Гадаад бодлогоо хэрэгжүүлэх чиглэлд олон, олон айлчлалуудыг дурдаж болно. Дээр дурдсанчлан П.Очирбатын урилгаар БНХАУ, Унгар, Австрали, ОХУ, Украин зэрэг олон орны төр нийгмийн зүтгэлтнүүд манай улсад айлчилж байжээ. Харин П.Очирбат гуай ОХУ, БНСУ, БНЭУ, Тайландын Вант Улс, БНАЛАУ, БНСВУ, Их Британ зэрэг улсуудад айлчлал хийсэн байдаг.

-Анхны Чингисийн одонг хүртэв-

legacy:Visual Toim/очирбат визуал/очирбат (16).gif

Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одон гардуулдаг уламжлал 2005 оноос тогтсон юм. Үүний хамгийн эхний одонг П.Очирбат агсан мөн онд хүртэж байв.

-Академич П.Очирбатын бүтээлүүд түүхэнд мөнхрөв-

legacy:Visual Toim/очирбат визуал/очирбат (17).gif

П.Очирбат бол Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич, Экологийн аюулгүй байдлын олон улсын академийн жинхэнэ гишүүн, Дэлхийн Уул уурхайн шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн, профессор нэгэн. Тэрээр Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдалд үнэлэлт өгч, хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлсон олон арван бүтээлээ уншигч түмэнд хүргэсэн байдаг. Үүнд, “Монгол Улсын эрдэс баялгийн хөгжлийн стратеги ба экологи”, “Үнэт эрдсийн цогцолборын хөгжлийн стратеги”, “Нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн стратеги ба экологи”, “Ашигт малтмалын баяжуулалтын технологийн үндэс, уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” 7 боть, “Уул уурхайн эдийн засаг, бизнес, менежмент” 4 боть тэргүүтэй геологи, уул уурхайн мэргэжлийн асуудал дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон бие даасан болон хамтын томоохон бүтээлүүдийг нэрлэж болно.

-Түүний гавьяаг үнэлж...-

legacy:Visual Toim/очирбат визуал/очирбат (18).gif

Монгол улсын Ерөнхийлөгчөөр долоон жил ажиллахдаа төрийн тэргүүний хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, тус улсыг улс төрийн түгээмэл ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн зорилтын хүрээнд эрх зүйн шинэ орчинг бүрдүүлэх, засаглалын салаа мөчрүүдийн үйл ажиллагааг шинэчлэн төлөвшүүлэх, нийгмийн ойлголцол зөвшилцлийг хангах үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан талаар онцлон тэмдэглэсэн байдаг. Иймдээ ч П.Очирбатын эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө байгуулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж, Монгол Улсын Төрийн олон шагналыг хүртээсэн билээ.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбатын Монгол Улсыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, үйл хэргийг монголчууд үеийн үед хүндэтгэн дурсах болно

Хуваалцах:200

СЭТГЭГДЭЛ (20)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    Сум1 жил өмнө

    Ингэж 1000 магтаж бичсэнч Монголын ард түмэн урвагч хуйвалдагч хулгайч луйварчингаар нь Монголын сайн сайхан ирээдүйг хулгайлсан гэдгээр нь мэднэ . Түүх ч гэрчилнэ ... хэлэн зоос авч 1000 цагаанаар бичих гээд ч хараар дурсагдах шунал ховдоглон гай байлаа Очирбат

  • А
    Алтай1 жил өмнө

    Нөгөө Тамсагийн нефть үнэндээ үнэ цэнэгүй урсаж байгаа шүү ийм л мэргэжлийн хүмүүс эх орондоо үржүүлсэн. Монгол орноо хөгжүүлэх ухаан муутай өөрийгөө болон хүрээлэлээ тэтгэсэн байх дө. Цэдэнбалыг гүйцэх хүн байхгүй дэ. Үнэнч байх ,эх орноо бодох чинь хар дээр цагаан мэт тов тодорхой харагддаг л да. Тэгж чадаагүй хүн .

  • А
    Алтай1 жил өмнө

    Азийн бар болгоно гэж 8 жил молигдсон хүн дэ. Ганц гавьяа нь Үндсэн хууль баталсан. Ард түмнээ хоосон хаяж Монголын баячуудыг манлайлан төрүүлсэн хүн. Юун Азийн бар ккк гөлөг ч болгож чадаагүй хувиа бодсон өчүүхэн их хүн

  • З
    Зочин1 жил өмнө

    Цэрэнбал даргад сэтгэл гаргаагүй дээ тэрэнд нь л харамсдагюм даа

  • З
    Засаг1 жил өмнө

    Үхэр монголчууд 1993 онд эх оронч Лодонгийн Түдэвийн ерөнхийлөгчөөр сонгосон бол энэ их хулгай, авилгал гарагүй, гаарахгүй баялаг монгол хүмүүст эрх тэгш хувиарлагдсан бх байсан.

  • З
    Зочин1 жил өмнө

    Могой жилд төржээ

  • М
    Мөнгөнцэцэг1 жил өмнө

    Түүх үнэнг гэрчилнэ.Ард түмнээ голд нь ортол гомдоосон луйварчид даа. Бидний амьдралыг там руу түлхсэн бүлэглэлийг Үеийн үед удмаар нь хараах болно

  • З
    Зочин1 жил өмнө

    Ингэж худлаа магтлаа гээд ард түмний энэ хүний тухай бодол өөрчлөгдөхгүй нь тодорхой. Түүхэнд бичигдэх алба хашиж явахдаа нэр төрөө бодох ухаан нь хүрээгүй хүн.

  • З
    Зочин1 жил өмнө

    1942 -1 - 23 цагаан сарын өмнө МОГОЙ ЖИЛ

  • З
    Зочин1 жил өмнө

    Гарамгай зүтгэлтэн бишээ гарамгай хулгайч ханашгүй шуналтан хээгүй дүр исгэсэн луйварчин

  • З
    Зочин1 жил өмнө

    Энэ хятадын эрлийз хурлийзууд нэгийгээ өмөөрч бичиж буй царай. Тэр тамсагийг яаж там болгож байгааг очиж хар .нүд чинь сохорч чих чинь дүлийрээг үй бол хөрстийн нэг усан нүдтэй цусан зүрхтэй чивэлт нэгэн хад дэрлээ л биз .газар шороо нутаг усаа хайрладаг ч болоосой

  • З
    Зочин1 жил өмнө

    Нэртэй мөртэй, гавьяатай үнэхээр сайхан амьдарчээ. Өөр хэлэх үг алга. Бид нэгнийгээ дагаад л социалист хуарангийн нийгмийн сэтгэлгээгээр ханардаг. Энэ бол Очирбат гуай. Цор ганц нэгэн. Сайхаан, сайхан!

  • З
    Зочин1 жил өмнө

    Хүн ер нь газарт нэг мөртэй тэнгэрт нэг л нэртэйгээ явбал зөв амьдарсаных буй за.Энэ хүний амьдарсан он жилүүдэд сайн юм зөндөө байгаа ч хийсэн муу үйл нь түүнээсээ илүүгээр хүмүүсийн зүрх сэтгэлд үлдсэн нь юутай гунигтай.Олон хүмүүс энэ бүхнээс ухаарал аваасай.

  • З
    Зочин1 жил өмнө

    Сайхан.

  • З
    Зочин1 жил өмнө

    Газарт булуулахгүй юм шиг эндүүрч явсан Нүүрээ өөрчилчихвөл танихгүй ээ намайг гэтэлээ үзсэн явагдсан хүн яаж амгалан үхэх вэ дээ тамдаа тарчилж үлдсэндээ муулуулж явах нь заяа нь юм даа

  • И
    Иргэн1 жил өмнө

    ЭНЭ ЭХ ОРНОО ХУДАЛДСАН ХУЛГАЙЧ ҮХЭХГҮЙ ЮМ ШИГ ААШИЛСАН.МУУ ХЯТАДЫН ШЭЭС.БҮХ АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР БОСГОСОН БАЙШИНГАА ХҮРТЭЛ ЗАРЖ ,НУРААСАН.ХЭРЭВ ЗӨВ ХҮН БАЙСАН БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГЭР МУЗЕЙ БОЛГОХ БАЙСАН ЮМ.ӨӨДГҮЙ ШУНАЛТАЙ, ХЯТАДЫН ШЭЭС.ТАМДАА ОЧНОО ЧИ.

  • O
    Od1 жил өмнө

    Битгий хуцаад бай

  • З
    Зочин1 жил өмнө

    Монголын хөгжлийг буруу замаар явах эхлэлийг үүсгэн байгуулсан анхдагч

  • З
    Зочин1 жил өмнө

    Угаасаа улс орны шилжилтгүй үе байсан болохоос биш яг тод томруун сайн мөр гаргасан гэж бодогддоггүй л юм.

  • З
    Зочин1 жил өмнө

    Бузрын хар мөр.