Чуулганы хуралдааныг олон цаг тасалсан Х.Баттулга, С.Лүндэг нараас тайлбар авна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:battulga gishuun/473357788_2849341218573472_3248203693184794450_n.jpg

УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2025.01.24/ хаалтаа хийнэ. Тэгвэл чуулганы хуралдаан өнгөрсөн арванхоёрдугаар сард 11 удаа хуралдахад УИХ-ын гишүүн Х.Баттулга 7 удаа тасалж, 3 удаа эмнэлгийн чөлөө авч, 1 удаа оролцжээ.

Харин УИХ-ын гишүүн С.Лүндэг 2 удаа тасалж, 9 удаа эмнэлгийн чөлөө авч, нэг ч суугаагүй байна.

Тэгвэл уг хоёр гишүүний асуудлыг хэрхэх талаар УИХ-ын гишүүн, Ёсзүй, дэгийн байнгын хорооны хуралдааны гишүүн А.Ариунзаяагаас тодрууллаа. Тэрбээр "Чуулганы хуралдааны 40 цагийг тасалсан 1 л хүн байна. Жилд 5-аас дээш удаа чуулганы хуралдааныг шалтгаангүйгээр тасалсан бол Ёсзүйн, дэгийн байнгын хороогоор асуудлыг хэлэлцэнэ.

Та бүхний хэлээд байгаа хүмүүсээс тайлбар авна" гэлээ.