Чингис хаан ОУНБ руу үйлчилдэг автобусны үйлчилгээг ХҮН БАГА СУУДАГ гэх шалтгаанаар түр зогсоолоо

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/08/01120.png

Сүхбаатарын талбай, 5 шарын автобусны зогсоолоос Чингис Хаан ОУНБ руу нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байсан билээ. Тэгвэл дээрх шугамд үйлчилгээ үзүүлдэг

-Х:19 "Чингис хаан Олон улсын нисэх буудал-Сүхбаатарын талбай төв зогсоол",

-Х:20 "Чингис хаан Олон улсын нисэх буудал-5 шар" чиглэл нь зорчих урсгал бага байгаа тул Нийтийн тээврийн бодлогын газрын даргын тушаалаар Х:19, Х:20 үйлчилгээг өнөөдөр буюу 02 дугаар сарын 04-ний өдрөөс түр зогсоолоо.