Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 24 сек
90
legacy:oyun erdene/гарын үсэг.png

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох сайд нарын хамтаар БНХАУ-ын Бээжин хотноо айлчилж буй билээ. Энэ удаагийн айлчлалаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулж буйгаар онцлог юм.

Тэгвэл хэдхэн хормын өмнө хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд Т.Доржханд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар оролцлоо.

Энэ төсөл 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 зөвлөмж, Улсын Их Хурлын 6 тогтоол, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст өнөөдөр ийнхүү эцэслэн шийдвэрлэгдэж байна.

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй 2 дахь холболтын төмөр зам болж байна. Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.

Ингэснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэж, олон жил яригдсан татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ. Энэ хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж байна. Хоёр улсын Засгийн газар аливаа гуравдагч талыг оролцуулахгүйгээр гэрээ хийх боломж 2004 онд ч байсан. Энэ гэрээ 21 жилийн өмнө хийгдсэн бол Таван толгойг тойрсон маргаан, царигийн мэтгэлцээн өрнөхгүйгээр Монгол Улс өнөөгийн үнэ цэнээр багадаа 31.5 тэрбум ам.долларын орлого олж, өнөөдрийн тулгамдсан дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байх байлаа.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зссссс

    Харваас хөдөө... яана даа.

  • З
    Зочид

    2004 онд Монгол хийсэн бол ард түмний амьдрал тайван, сайхан бодох байлаа Гэвч үүнийг одоо ард түмний төлөө үнэнч шударга, зоригтойгоор хийж байгаа сайд Л.Оюун-Эрдэнэдээ талархал илэрхийлж байна.Энэ хүү маань 45 настай ч гайхамшигтай, ухаантай юм.

  • E
    Eo Eo Eo hyatadiin talaas 2 hon hogshin

    Manai talaas Eronhiilogchoos busad ni ochson tiim svrtei yum be dee hairiin bidnii arai ydan tolj bui tatvariin mongo mini Bugd l ner Toriin toloo Hariutsan said ni ochood amjuulaad ireh ajild Arai dendenee!!!!!! Bidnii mongoor tuil bna daa

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    Баяр хүргэе,гацаагчидаас хариуцлага нэхээ...

  • З
    Зочин

    буцарын бангоалешыг алаачээ монголын ард түмэээн

    • Z
      Za xa xa

      Hen yum be

  • З
    Зочин

    Данхыг зайлуулъя аа Хүрэлсүх ээ

    • T
      Tegii ter baraan

      Hvntei ni