Ахмадуудад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих зардлыг 5 дахин нэмэгдүүллээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
140
legacy:tetgewriin zeel/a3944f33-b78a-4ca1-a68e-96a60bac7c27.jpg

2025 оны нэгдүгээр сарын 1-нээс Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлж эхэлсэн. Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт, ахмадуудад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих зардлыг өнгөрсөн оноос 5 дахин нэмэгдүүлсэн.

Тэгвэл энэ онд хуулийг олон нийт, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүрд сурталчлан таниулах, хэрэгжилтэд анхаарах хүрээнд өнөөдөр /2025.02.17/ Монголын ахмадын холбоотой 2025 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар:

-Ахмад настанд үзүүлэх үйлчилгээний нэр төрөл, санхүүжилтийг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж хүрээнд 50 ба түүнээс дээш ажиллагсадтай аж ахуйн нэгжийн 2-оос доошгүй хувьд ахмад настан авч ажиллуулахыг хуульчиллаа.

-Мөн ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нь зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах, ашиглавал Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно.

-Төсөвт байгууллага бүр цалингийн нийт сангийн 3 хүртэлх хувийг жил бүр Ахмадын сангийн зардалд тусгахаар хуульчилсан.

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    5 дахин нэмэгдүүлсэн зардал хэрэгтэй хүнээ олж очих нь юу л бол? Тэтгэврээ нэмчихвэл бодит бас хүндээ хүрсэн арга хэмжээ болно

  • D
    Dsn

    Тэтгэврийн насны хүмүүсийн хувийн бизнесийн дэмжсэн богино хугацааны банкны зээлээд хамруулмаар юмаа .Банканд очихоор 60-с дээш насны хүнд зээл өгөхгүй гэж бараг бүх банк хэлж бна шүү. агаа ч үгүй дөнгөж 60 нас гараад хүний тооноос хармааргүй бна шүү.Үээл өгөхдөө үр хүүхдийг нь батлан даалгаад зээл өгч болохгүй гэж......60 гарсан хүмүүс чинь хөгшин хөдөлмөрийн чадваргүйд ордог юм бэ харин ч эсрэгээрээ туршлагатай байдаг шүү

  • Н
    Нара

    Төрөөс хувийн хэвшил дэмжиж ахмадуудын асаргаа сувилгааны газрыг олон бий болгомоор байна. Гэр гэртээ асрах хүнгүй хөгшид их болсон шүү.

  • З
    Зочин

    Тэтгэврээ нэмээрэй

  • З
    Зочин

    Энэ мөнгөө Ахмадын холбоонд л бүү өгөөрөй дөө. Ахмад хүмүүсэд олгохгүй бол "Нохойн замаар" арилна шүү .

  • З
    Зочин

    Ахмадын хөнгөлөлттөй сувилалыг 10 хоног байсныг 7 болгосон байсан буцааж 10 хоног болгооч . ээ

    • З
      Зоч

      Тийм шүү

  • Ц
    Ц.Нарантуяа

    Монголын ахмадын хорооны дарга байхаа!!! Сүхбаатар гуай ... одоо наадах сонгуульт нэртэй цалин урамшуулал аваад суудаг ажлаа өгөөч!!! Хэдэн жил ахмадуудын нэрээр бизнес хийж тансаглаж явах??? Танай удирдлагын бүрэлдэхүүн ч гэсэн!!! Монголын ахмадуудын нийтлэг эрх ашгийн төлөө салхи оруулж ажиллах цаг болоогүй юу??? Ардын намын ахмадын байгууллагаа татан буулгах!!! Өнөөдөр 55- с дээш насны эмэгтэйчүүд... 60- с дээш насны эрэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө хаана ???

  • Х
    Хэрлэн

    Яг үнэн шүү.өөрсдөө идэж уух биз.ёстой бүрхэг бгаа биз.болж доромжилоороо тэнгүүдээ.итгэж чадахгүй бнаа.

  • И
    Иргэн

    Сан байгуулаад зардалаа 5 дахин нэмэгдүүлээд тэр нь жинхэнэ тусламж хэрэгтэй ахмадууд даа хүрэх үү. Тун эргэлзээтэй. Төрийн түшээдийн хамаатнуудын халамжыг л болох байх. Боловсролын сангийн 98 хувийг өөрсдөө хүртчихсэн эрхэмүүд төрөл арилжаагүй бол тэгэхгүй байлгүй дээ.

  • З
    Зочин

    Ахмадын орон сууцны төлийг үргэлжлүүлмээр байна, мөн Асрамжийн газрыг нэмэгдүүлэх

  • З
    Зочин

    Ахмадын холбоотой аль байгууллага хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. Ойлгохгүй мэдээ ...

  • Б
    Баагии

    Энэ хуулийг хэрэгжүүлэх нэг ч компани гарахгүй дээ

    • З
      Зочин

      ахмад уудыг ямар нэгэн болзол харгалзахгүйгээр орон сууцанд оруулах