Б.Энхбаяр: УИХ болон Засгийн газрын өмнөөс урьдчилсан шийдвэрүүд цахим орчинд гаргадаг нь та биш шүү Ж.Батзандан гишүүн ээ

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин
120
legacy:2025/02/NewFolder/67b965f8b754a95b1a29e176.jpeg

УИХ-ын гишүүн Ж.Батзандан стратегийн ордуудын талаар "Ард түмний өмчийг, стратегийн ордуудыг хулгайн замаар авсан нь тогтоогдвол хүчингүй болгох нь тодорхой. Нэгдүгээрт, БЭТ хулгайч нартай тохироо хийхгүй. Хоёрдугаарт, газрын хэвлийн баялаг бол ард түмний өмч, иймд стратегийн ордын лиценз эзэмшигчид Баялгийн Санд тодорхой хувиа өгөх үүрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хариу тайлбар хийсэн байна. Тэрбээр, "Та Засгийн газрын БЭТ юм бол Засгийн газар дээрээ асуудлаа эхэлж танилцуулж шийдчихээд кабинетын нэгдсэн байр сууриа УИХ-ын өмнө илэрхийлж байвал зохино. УИХ болон ЗГ-ын өмнөөс урьдчилсан шийдвэрүүд цахим орчинд гаргадаг нь Та биш. Хоёругаарт ард түмнээс мандат авсан этгээд биш. Ард түмний төлөөллийн дээд байгууллага УИХ-аас сонгогдсон, эсхүл тангараг өргөсөн Засгийн газрын бүрэлдэхүүн дотор таныг байсныг мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Та парламентын(ард түмний өмнө) өмнө улс төрийн хариуцлага хүлээх хууль ёсны этгээд биш. Ингэхэд таныг 2024 онд ард түмэн сонгоогүй буюу ард түмний нэр барьж ярих, төлөөлөх улс төр, эрх зүйн легитим байхгүй. Хувь хүнийхээ хувьд, улс төрчийн хувьд юу ярих, хэлэх эрхэд тань үргэлж хүндэтгэлтэй хандах болно" гэжээ.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    ENKHBAYAR HULGAICH, DOLDOICH, BUGSZ DOLOOGCH CHAMAIG CH ARD TUMEN SONGOOGUI. HULGAICH NARIIG UMUURUUD BGA CHINII 2 NUURIIG NYMDORJ SAID BAIHDAA ILCHILJ BAIJ CHAM SHIG HULGAICHTAI AJILLAJ CHADAHGUI geed HUULI ZUIN YAMNAAS HUULGUJ BSAN TUUHTEI SHU.

  • З
    Зочин

    Хууль хэрэгжүүлэх нь юу нь буруу болчихов. Хөрөнгийг нь хураах гээгүй ш дээ монголын ард түмэнд ноогдох хэсгийг л баялгийн санд төвлөрүүлэх гэж байгаа гэж ойлгосон.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich shorongiin horidol

  • З
    Зочин

    Новшийн хулшайчдын эсрэг Батзандан яг тохирно. Өөр хүн тавиад дийлэхгүй шүү.

  • З
    Зочин

    Оюунэрдэнэ энэ сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийг цуглуулж төрийн нэр хүндийг унагахаа болиоч

  • И
    иргэн

    Энхбаяр Амарбаясгаланг дийлэхгүй дахиад нэг шинэ фронт нээхнээ. Уг нь зөв гэхдээ ард түмний боломжийг хулгай хийж та биднийг улныхан болгож байгаа хэдэн гэр бүлд хатуу үг хэлэх ч багадна даа Түмэн олон мэдэж хамгаалахгүй бол өөр арга зам харагдахгүй байна Түмэн нүд чихтэй дүгнэлт хийг. Мэдээж хулгайн мөнгө амруу нь чихэж олон хүнээр яриулах нь ойлгомжтой Батзандан хэрсүүд байна биз ээ

  • З
    Зочин

    Эрх мэдэл булаацалдаж чаддаг хүн бол Энхбаяр. Хулгайчдыг айлгаж чадахгүй бол ядахдаа огцруулах бичигт гарын үсэг зуруулах чи

  • З
    Зочин

    Ажлыг нь дэмжиж хийлгэх ёстой шүү. Арл иргэд дэмжилгүй яахав.....хуулиа дагах л байлгүй, харин хуульгүй хулгайчиддаа бүлэглэлийнхэнд анхаарал хандуул !!!!

  • З
    Зочин

    Хууль хэрэгжүүлэх тухай ярихад юу нь буруу бгаа юм бээ. Энхбаяр гуай та бүх нийтээрээ баян ядуугүй дагаж мөрдөх ёстой хуулийг дагаж мөрдөх эсэх асуудлыг уИХ шийднэ гэх гээд бна уу. Мongolian corruption systemiin element үнэртэж бх чинь таны үгнээс

  • 0
    000

    Зөв анхааруулга өгч.

  • Д
    Даваадорж

    Больж яг зөв үг хэлж хандыг нь даржээ Тэгэхгүй бол шууд л шүүхийн өмнөөс УИХ ын өмнөөс засгийн газрын өмнөөс шийдвэр гаргаад буудна гэх нь халаг юм яриад явчихсан нөхөр дөө

  • З
    Зочин

    Тийш дээ. Сдак