Б.Дөлгөөн: 2025 оны төсөв орж ирэхэд угаарын хийн мэдрэгчийн төсөв огт байгаагүй. Засаг дарга, төсөв, хорооны гишүүдэд учирлаж тайлбарлаад 7 тэрбум орчим төгрөгийн төсөв оруулсан

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:dulguun nith/468713170_878641494441464_4889960511543125516_n.jpg

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр /2025.02.26/ болж байна. Хуралдаанаар агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчид асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн "Өдөрт хэдэн хүн угаартаж, угаараар нас барж байна гэх группт намайг нэмчихээд НЭМГ-ын Д.Болдбаатар мэдээллээ нуух зорилгоор 7 хоногийн дараа намайг ХАСЧИХСАН. 2025 оны төсөв орж ирэхэд угаарын хийн мэдрэгчийн төсөв огт байгаагүй. Засаг дарга, төсөв, хорооны гишүүдэд учирлаж тайлбарлаад 7 тэрбум орчим төгрөгийн төсөв оруулсан" гэлээ.