ЭМЯ: Улаанбурханы нөхцөл байдал хүндэрч, 9 сараас доош насны хүүхдүүдийг хамарч эхэллээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
50
legacy:2025/03/233722993_203609698399512_4445847081752301044_n-1.jpg

Улаанбурханы нөхцөл байдал хүндэрч, 9 сараас доош насны хүүхдүүдийг хамарч эхэлсэн байна.

Энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр, "Улаанбурхан өвчний нөхцөл байдал хүндэрч дотоодын халдварууд вакцин хийлгэх нас нь хүрээгүй буюу 9 сараас доош насны хүүхдүүдийг хамарч эхэллээ.

Цагаан сарын нөлөөлөл 3 сарын 10-наас цааш гарна гэж тооцвол нөхцөл байдал улам хүнд болох эрсдэлтэй байгаа.

Тиймээс товлолт вакциндаа хамрагдах, 9 сар хүрээгүй хүүхэдтэй бол олон нийтийн газар явах, золголт хийхээс зайлсхийх шаардлагатай байна.

Улаанбурханыг тууралт гарахаас өмнө оношлох шаардлагатай байгааг эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй. Нүд нуухтах, халуурах, амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрч байвал анхааралдаа авч өрхийн эмнэлэг болон ХӨСҮТ-ийн 8901-6199, 75 103 100 утсаар холбогдож зөвлөгөө мэдээлэл авна уу" гэжээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зоч

    ХҮМҮҮС ЭНЭ ӨВЧИНГ САЛХИН ЦЭЦЭГТЭЙ АНДУУРЧ ХЭНЭГГҮЙ БАЙГААД БАЙХ ЮМ.ХОР ХӨНӨӨЛИЙГ НЬ САЙН ХЭЛЖ ӨГӨХГҮЙ БОЛ ГАЗАР АВБАЛ НӨГӨӨ ЛИГДЭН ХААНЫ АРМИ ШИГ МАНЖ НАРТАЙ БАЙЛДАЖ ЧАДАЛГҮЙ ӨВНӨӨР ҮГҮЙ БОЛСОН ШИГ ЮМ БОЛОХ БИЙ ДЭЭ. ЦОГТ ТАЙЖ КИНОГ ҮЗЭЦГЭЭ

  • O
    Ontsgoi baidal zarlaj hatuu hul horio togtoo

    UB hotod hatuu hul horiio togtooj ontsgoi baidal zarlah heregtei !! Tsereg tsagdaag daichilj orts bolgonii uudend gudamj bolgonii uudend buutai haruul zogsoo.horoo bolgond nejgeed tank huyagtuudiiv bairluulj .huuli zurchvul ug duugui buudsugai

  • З
    Зочин

    Эмч нарынхаа үгийг сонсоё амны хаалтаа зүүж сурсаншдээ

  • З
    Зочин

    Кодоосч илүү хурдан халдварладаг аюултай тоохгүй байж огт болохгүйгээ манайхаан

  • И
    иргэн

    вакцинаа хийгээд цагаан сарын золголтоо зогсоогоочээ. тэгээд мэдээгээ зөв өгөөч. нуун дарагдуулөад байх чинь ард иргэд чинь тайвшраад аюул боллоо. цагаан сарын төлөө амьдардаг ард олон чинь үр хүүхдээ золиосолж байна. хэнэггүй монголчууд