Шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих ажил эхэллээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
40
legacy:2025/03/1/484205826_122122704632714421_8011846581259199938_n.jpg

Тавантолгой түлш ХХК шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих, чанарыг сайжруулах, стандартыг шинээр боловсруулах ажлын хүрээнд ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Эрдэнэс тавантолгой ХК-ийн уурхайгаас ачуулсан эхний 15 вагон баяжуулсан нүүрс Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрийн талбайд өнөөдөр буулаа. Үлдсэн нүүрсийг хуваарийн дагуу татан авах юм.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн хагас үйлдвэрлэлийн туршилт хийж, эрдэмтдийн зөвлөлөөс гарсан дүгнэлт, зөвлөмж, шийдвэрт үндэслэж хэрэглээнд нэвтрүүлэх юм байна.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ШУА=ШААМАЛ УЛНЫ АРХИЧИД.

  • З
    Зочин

    Ядахнаа дотооддоо үйлдвэрлсэн барьцалдуулагч матриалаар хиймээр юм даа.

    • З
      Зочин

      Дотооддоо шаардлага хангасан барьцалдуулагч үйлдвэрлэх хэрэгтэй. Гол шалгуур нь утаа бага гаргадаг бас хорт хий багатай байх. Өмнөх түлшний барьцалдуулагч нь утаа тортог ихтэй гэсэн шүүмжлэл гарч байсан. Үнэн байж болох тул сайтар шалгах хэрэгтэй энд сая илүү хүний эрүүл мэндийн асуудал байгаа тул сайн нягтлах шаардлагатай. Жишээлбэл модтой цуг барьцалдуулагчийг шатааж утаа тортог тортогийг нь харьцуулж болох юм

  • З
    Зочин

    Манай эрдэмтэд гэж юу байхав дээ. Ном хуулсан, будаа идсэн, худалдаж авсан нь ихэнх дээ