Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр: Франц улсаас их хэмжээний мөнгө хахуульд авсан гэх мэтээр намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж, илт худал мэдээллийг зохион байгуулалттай тарааж байна

Нийгэм
Bolormaa
Унших: 3 мин 58 сек
360
legacy:2025/03/1/tegshee.jpg

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг болон Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ажлын хэсэгт уригдан орж ажилласан Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт гомдол гаргажээ.

Түүний гаргасан гомдлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Миний бие Норовын Тэгшбаяр, нь физикийн ухааны доктор, эрх зүйч бөгөөд Монгол Улсын Их Хурлаар 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт мэргэжлийн хүний хувиар шинжээчээр уригдаж орж ажилласан.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцсэн, Аюулгүйн зөвлөлийн хурлаар орж дэмжигдсэн, Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ажлын хэсэгт мөн уригдаж тус тус ажилласан юм.

Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай Цөмийн энергийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газар, ҮАБЗ-өөр хэлэлцэж УИХ-д өргөн барьж гишүүдийн олонхийн саналаар зөвшилцөлийг баталсаны дагуу Засгийн газар уг гэрээнд 2025 оны 01 сарын 17-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан билээ.

Уг гэрээ нь ҮАБ-ын үзэл баримтлалд тусгагдсан тусгаар тогтнол аюулгүй байдлаа дипломат яриа хэлэлцээрийн шугамаар хамгаалах, түүнчлэн гуравдагч хөршийн бодлогод нийцсэн гэж УИХ үзсэн.

Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт уран олборлохтой холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ хийх, атомын цахилгаан станц барьж байгуулах судалгааг эхлүүлэх гэж тодорхой тусгасан.

Дээрх хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсэгт миний бие эрдэмтэн судлаачийн хувиар улс орныхоо эрх ашгийн төлөө уригдаж ажилласан. Түүнээс хувийн ашиг сонирхол огт байгаагүй болно.

Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээнд ажилласнаас үүдэж цахим орчинд ажил хэргийн нэр төр, алдар хүндээ гутаалгаж байгаадаа харамсаж байна.

Энэ үйлдэл нь мэргэжлийн судлаачид, шинжээчдийн урам зоригийг мохоож, нэр төрд халдаж байгаа мэт боловч цаад үйлдэл нь төрийн бодлогыг тасалдуулах, Үндэсний аюулгүй байдлын эсрэг үйлдэл гэж үзэж байна.

Тухайн үед хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсгийг төлөөлж, мэргэжлийн хүний хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, өөрийн хувийн facebook болох Норовын Тэгшбаяр хаягаас иргэдийг соён гэгээрүүлэх талаар болон хуулийн нэмэлт өөрчлөлт, ураны талаарх зөв ойлголтыг өгөхийн тул шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээ мэдээлэл, постууд оруулж байсан. Гэтэл оруулсан мэдээ, мэдээлэл, постуудтай холбоотойгоор ураныг эсэргүүцэгч facebook-ийн “Аминаагийн аав” гэх хаягаас “Орангаас 300 сая төгрөг авч элгээ солиулсан Н.Тэгшбаяр доктор маань тэднийхээ ачийг хариулж хүхрийн хүчил байгальд хоргүй шүү гэж ярьдаг зовлонд унасан юм байна” гэсэн.

legacy:бөх/NewFolder 1/NewFolder/484652114_9508827915842298_4523890477508559245_n.jpg

“Gursed Surenjaw” гэх хаягаас “Францад элгээ солиулсан эрдэмтэн ач тусын бодож хариу барьж байхад Монголдоо эргэн ирсэн хүү эхийнхээ хэвлий рүү хор шахаж ачлав” гэсэн, “Жанын Ганбаатар” гэх хаягаас “Францын уран олборлогч Арева компаниас авлига авсан гэмт хэрэгтний тоо өссөөр !!! 2 биш 3+ хүнд авлига өгсөн болоод явчихлаа шүү” гэсэн мөн “Khukhuu Khukhuu” гэх хаягаас “Орангаас 300 сая төгрөг авч элгээ солиулсан Н.Тэгшбаяр тэдний ачийг хариулах шаардлагатай болж уран, хүхрийн хүчил хоргүй гэж хүчээр ярьдаг зовлонд унасан гэнэ” гэж тус тус ямар ч үндэслэлгүй пост оруулсан нь хүний эмзэг мэдээллийг ашиглаж, миний нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тарааж байна.

legacy:бөх/NewFolder 1/NewFolder/484785065_9508827925842297_1361998541597488906_n.jpg

Миний бие нь 2021 онд БНСУ-д олон иргэдийн хандив өөрийн мөнгөөр элгээ солиулсан байхад францын компаниас авлигал авч солиулсан мэтээр нийгэмд ойлголт төрүүлж, нотолгоогүй зохиомол гүтгэлгийг удаа дараа явуулсаар байна.

Францын ямар ч байгууллага, иргэнээс эмчилгээний тусламж үйлчилгээ аваагүй байхад ураны төслийг эсэргүүцэгчид санаатай зохион байгуулалттай нэр төрд халдаж, олон нийтэд худал мэдээлэл тарааж байгаа дээрх хаягийн эздийг олж хуулийн хариуцлага тооцож, нэр төрийг минь сэргээж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

Дээрх facebook хаяг дээрх мэдээлэл, постууд нь Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтаж, мега төсөл болгон хэрэгжүүлж байгаа ураныг олборлох, ашиглахтай холбоотой бодлогыг зориудаар эсэргүүцэж байгаа, зохион байгуулалттай, нэг бүлэг этгээдүүдийн үйлдэл гэж үзэж байгааг анхаарч холбогдох хууль хяналтын байгууллагуудад шилжүүлэн шалгуулж өгнө үү.

Жич: Уг хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас дөрвөн жилийн өмнө буюу 2021 онд БНСУ-д элгээ солиулсан. Мөн тухайн үед Цөмийн энергийн салбарт ажиллаж байгаагүй болно. Мэдээллийн чанартай энд дурьдахад “Франц” улсад элэг солиулахад үнэ төлбөргүй байдаг. Гэтэл намайг Франц улсаас 300 сая төгрөг авч элгээ солиулсан гэж гүтгэж байгаа нь өөрөө ямар ч логикгүй.

Франц улсаас их хэмжээний мөнгө хахуульд авсан гэх мэтээр намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж, олон нийтэд илт худал мэдээллийг системтэйгээр зохион байгуулалттай тарааж байгааг тусгайлан анхаарахыг хүсэж байна.

Гомдол гаргасан Монгол улсын иргэн:

Норовын Тэгшбаяр

Физикийн ухааны доктор, эрх зүйч

2025.03.17

Улаанбаатар хот

Хуваалцах:360

СЭТГЭГДЭЛ (36)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Тэгшбаяр Ораногоос хахууль авсан нь үнэн. Авсан 2 хүний нэг. Тэгээд л уран, уран гээд үхчих гээд

  • З
    Зочин

    Энэ нөхөрт ард түмэн итгээд дэмий ганц сум л өгчих

  • З
    Зочин

    Өөрөө тийм их ураныг сайн мэддэг юм бол уранаа олборлоод Монголчууд өөрсдөө ашиглаач. Франц өөрсдөө урантай байж яагаад тэрийгээ олборлохгүй байгаа юм.

  • З
    Зочин

    Өөрийгөө их том эрдэмтэн мэргэн гэж цоллож байхаар хаана хэзээ ямар хүмүүстэй, доктор хамгаалсан сэдэв , нээлт түүнийх нь монгол улсад ингэж үр дүнгээ өг өн гэдгээ харуулбал яасан? Цаг төрийн ороо бусгаа үед хуурамч цаас энэ тэндээс олсон Хурц тэргүүтэй хүмүүс олон байна

  • З
    Зочин

    Чам шиг юмны гэж чааваас даа, юу ч сураагүй, сурах ч потенциалгүй дөрвөлжин цаасаар далайлгасан цаг үе болжээ

  • З
    Зочин

    Чи өөрийгөө яаж зөвтгөөд ч нэмэргүй. Хүн хог

  • З
    Зочин

    аймар хортой юмыг хоргүй шахам гээд бна шүү дээ авилга авсан нь үнэн байхаа далан худалчуудын нэг сэжгиин новш

  • F
    France dog

    France baby dog. Uuriiguu uned hurgej bna

  • З
    Зочин

    Дубнад төгссөн цөмийн физикчийн дипломоо гаргаад тавьчих оо амар зүгээр ХУУРАМЧ дипломтой хүмүүс олон бн.доктор цол бол цалин дээрээ 20 % нэмэгдэл авахын тулд авдаг цол шд Монгол улсад төгссөн физикчийн дэлхий хүлээн зөвшөөрөхгүй...

  • З
    Зочин

    Манайхны мэддэг физик, хими, доктор гэж үхсэн ац нь байдгий. Зүгээр л хужаа найркагаа гудраад агсан тавиад, алалцаад сөнөвөл таарна.

    • З
      Зочин

      Хэлээд юу хэв, 10000% санал 1 байна. Эрдэмтэн докторууд нь дэлхийн төвшинд басан бол энэ улс өнөөдөр ингэж ухраад сууж байхгүй нь тодорхой

  • Х
    Ха ха ха

    Хамтран худлаа яригч нарыг бас шалгах хэрэгтэй. Олон улс судлаач Д.Баярхүү г.м

    • З
      Зочин

      Тэр хужаа мөнгө харвал юу ч хийж чадна

  • A
    Ard

    Shuuh tsagdaad ugch shiitguuleecher

  • И
    Иргэн

    Чи өөрөө худлаа ярьж, монголчуудын тархийг угаах санаатай юу. Авлига авсан болоод л чи илт худлаа яриад байгаа биздээ

  • З
    Зочин

    Shudarga zaluu shuu.

  • М
    Монгол хүн

    Хөөрхий амьтан энэ доктор гэгч тэр тусмаа физикийн шинжлэх ухааны доктор байж чадах уу??? Ямар нээлт хийсэн юм бол? Хулгайлах, долоох донгийн доктор байж болох юм.

    • З
      Зочин

      Чухам үнэн

  • З
    Зочин

    Дубнад очсон хүнийг физикч гэдэг байх.... Энэ дубнагийнхаа барааг ч хараагүй жалгын нэг дүвчин байх😂😂

  • Г
    Гэрэл

    Гайгүй нэгэнээ бүр хайр найргүй балбах юмаа.Энэ хүн чинь хийж бүтээсэн юмтай эрдэмтэн хүн байналээ ш дээ.Оросын талыг дэмжиж эх орныхоо хөгжлийг чөдөрлөж байгаа нөхдүүдийг илрүүлж шийтгэх хэрэгтэй.Францтай арай гайгүй гэрээ хийсний төлөө эрдэмтэн үгээ хэлэх л ёстой биз дээ.

    • З
      Зочин

      Малын хулгайч царайлсан, харваас ном сурах царайгүй

    • З
      Зочин

      Чи Уран ямар их хор уршигтайг мэдэх үү .Францад хамаг уранаа өгөөд Монгол улс хог хаягдлаар дүүрч Африкийн харууд шиг болох гээд байхад энэ эрдэмтэн хор байхгүй, эко олборлолт гэж чам мэтийн нөхдүүд толгой нь эргэсэн шүтээд явдаг.Уран бол мөхөл, Монголд ямарч ашиг байхгүй, манай ороны 35%нь мал аж ахуй эрхэлдэг шүү ! Тийм л сайн юм бол Франц өөрийн газар доорх уранаа олборлолт хийнэ биз яагаад Монгол гэж, хээл хахууль хэсэг бүлэг нөхдүүд баяжаад эх орноо зардаг болохоор л энэ шүү.Ураны гэрээ бол Монголын ард түмэнд ямарч ашиг байхгүй гэрээ шүү

  • З
    Зочин

    Монголчууд чамд өргүй байх шүү монголоо алдаж зоосны нүхээр шургасан чөтгөр болсон чинь үнэн л биз дээ

  • З
    Зочин

    Олиггүй өөдгүй луйварчин шуналтай чөтгөр гэдэг чинь үнэн л биз дээ

  • З
    Зочин

    Энэ залуу одоо хэдэн хүн шоронд хийж уран олборлох нь зөв гэсэн гаргалгаагаа эндээс олж авахаар зэхэж эхлэж байгаа юм биш үү .

  • З
    Зочин

    Норовын хүү Тэгшбаяраа чиний халзан бүргэтэйн талаар ярихдаа ховдчуудын , мянгад нутгийн зон олныг ГАДНЫ ГАР ХӨЛ БОЛСОН ХҮМҮҮС гэж хэлж ярьснаа нотлоорой . БИЧЛЭГ НЬ БАЙГАА ШҮҮ .

    • З
      Зочин

      Нүдний булай, яаж хүний царай хардаг юм болдоо

  • З
    Зочин

    ene altanhuyagiin hamaatan durvud nuhur byh umn hulhi, huramch diplomtoi

  • З
    Зочин

    Н.Алтанхуягийн ЗГ үед Тэгшбаяр Цөмийн энергийн газрын дарга байхдаа байгууллагаа шилдэг болгох гэж 10 сая авлига өгч байгаад баригдсан. Түүнийг нь шалгаж, яллах хэрэгтэй.

  • Г
    Ганаа

    Энэ дөрвөд зайлвал таарна Цэдэнбал шигээ Монголыг хорлож байнаа

  • Х
    Хахууль авсан Урвагч.!!!

    Элэг солиулах өндөр үнэтэй эмчилгээ хаанаас хэнээс авсан шалга.... Уранд ашигтай тал байгаа ч сөрөг тал эрсдэл байдгийг яагаад үгүйсгээд байна гэдэг нь өөрөө нэг талын хамааралтай урвагч гэдгийн нотолгоо юмаа. Өөрөөс нь эхлээд Гэр бүл, бүх ах дүү амраг садан төрөл найз холбоотнуудынх нь хөрөнгийн үндэслэлийг нь шалга. !!!! АТГ, ТЕГ-г энэ л үед ажлаа хийдгийг нь харъя...

  • З
    зочин

    Мэргэжлийнхээ дагуу ажлаа хийж, уран ашиглаж болно, аюул байхгүйгээр ашиглаж болох талаар яриад энэ талын огт мэдлэггүй, шинжлэх ухааны ололтын талаар төсөөлөл ч үгүй хүмүүст адлуулж байна даа.Манайханы сэтгэлгээ харанхуй, шинжлэх ухааны ололтыг ашиглах сонирхолгүй, улс орны хөгжил дорой байхыг урьтал болгодог хүмүүсийн л явууллага хүчтэй байх юм даа.

    • З
      Зочин

      Чи Францын ороначуудтайгаа зайлаарай . Олон улсад монголд авилгал өгсөн нь нотлогдсон гэж яригдаад байгааг олж уншаарай

    • З
      Зочин

      Зүгээр л газраа сэндийчихгүй хордуулахгүй мөнгө олох олон хоргүй арга байхад заавал түүнийг барьж аваад байгаа ялтанг өмөөрөөд чи ч хамсаатан болж удмаараа ялд унахыг хүсээ юу.

  • З
    Зочин

    манай монголчууд дандаа нэг нэгнийгээ хэмэлж түүгээрээ хооллож амьдрах юм даа хэзээ ч хөгжихгүй ш дээ ингээд бхаар

  • M
    mnbv

    Оросын даалгавраар бууны ноход н хуцаж байна тагнуул ажилаа хий...