ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяраар ахлуулсан мэргэжлийн баг орон нутагт ажиллаж байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/03/1/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy.jpg

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э. Анхбаяраар ахлуулсан мэргэжлийн баг орон нутагт тухайлбал Өвөрхангай аймгийн ЭМГ, БОЭТ-д ажиллаж байна.

ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг Өвөрхангай аймгийн ЭМГ-ын дарга Б.Ганбаяр, БОЭТ-ийн захирал Г.Дашжанцан, эмчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Болормаа, хүүхдийн тасгийн эрхлэгч М.Болормаа, халдварт, сүрьеэгийн тасгийн эрхлэгч Д.Цэцэгмаа, халдвартын эмч Ч.Эрдэнэтуяа, лабораторийн эмч Д.Дуламсүрэн, ЭМГ-ын ахлах мэргэжилтэн С.Дуламсүрэн, мэргэжилтэн С.Долгормаа нартай уулзалт хийлээ.

Энэ үеэр улсын хэмжээний улаанбурханы нөхцөл байдлын танилцуулга хийж, тус аймгийн нөхцөл байдал, халдварт өвчний үед авах хариу арга хэмжээний, нөөцийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийж, ЭМХТ-тэй холбогдон тус аймгаас суралцаж байгаа резиденс эмч нараас чадавхижуулах сургалтад хамруулан аймагт нь ажиллуулах, улаанбурханы сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх, тусгаарлах, вакцинжуулалтын үйл ажиллагаанд нь зөвлөмж өгч ажилласан байна.