Ц.Баатархүү: Хашаандаа тарьсан болон ургуулсан модоо И Монголиад бүртгүүлээд урамшуулал авдаг болно

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:baatarkhuu gishuun/baatar 2.jpg

Өнөөдөр дэлхийн ойн өдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор ЦХХХ-ны сайд Ц.Баатархүүгийн санаачилгаар E-Mongolia системд нийслэлчүүд хашаандаа тарьсан модоо бүртгүүлж, ургуулсан бол урамшуулал авдаг болох үйлчилгээг ирэх 4 дүгээр сарын 1-нд нэвтрүүлэхээр ажиллаж эхэлжээ.

Энэ талаар тэрбээр "Мод тарьсан гэж нүх үлдээх биш ургуулж чадсан нь урамшуулал авдаг болно. Бид өнөөдөр тарьсан болон ургуулсан модоо бүртгэж чадахгүй байна. Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоо маш чухал" гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Амарсан өдрөө мод хашаандаа тарих л хэрэгтэй . Нойлоо эко болгомоор .

  • З
    Зочин.

    Зөв шүү тэгж иргэдийг урамшуулах хэрэгтэй