ЧУУЛГАН: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ЗГ хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:chuulgan 2024/1204.png

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, гишүүдийн асуултад хариулж, үг хэллээ. Улмаар хуралдааны төгсгөлд соёрхон батлах санал хураалт явуулахад, санал хураалтад оролцсон 110 гишүүний 87 буюу 79.1 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийг соёрхон баталлаа.