Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн мэдээллийг сонслоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:hun nam/UIH/489454111_967395468904692_2842607533005427612_n.jpg

УИХ дахь ХҮН намын зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны хуралдаан боллоо. Хуралдаанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн оролцож, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн төлөв байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулсан юм.

Тодруулбал, Монгол Улсын экспорт, импорт, гадаад худалдааны талаар, бодит эдийн засаг, инфляци, бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэх болсон шалтгаан зэрэг асуудлаар мэдээлэл өглөө. Дараа нь УИХ дахь ХҮН намын зөвлөлийн гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч, тодорхой асуудлуудад Монголбанк ямар бодлого баримталж ажиллаж буй талаар тодруулсан юм.

legacy:hun nam/UIH/489509088_967394998904739_7287220183439991555_n.jpg

Мэдээллийн төгсгөлд Шадар сайд Т.Доржханд хэлэхдээ Монголбанкны хувьд тулгамдсан ямар асуудал байгаагаа ний нуугүй ярьж, УИХ-ын гишүүдэд бодит мэдээллээ цаг тухай бүрт нь өгч явах нь чухал байгааг онцолсон юм.

legacy:hun nam/UIH/488965936_967394878904751_7296504062840293863_n.jpg