МАН-ын Бага хурлын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хамтарсан Засгийн газрыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:amarbaysgalan/amar.jpg

МАН-ын бага хурал үргэлжилж байна. Хуралдаанаар хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх болон Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж буй. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын танилцуулгаа хийсэн байдаг. Тэгвэл хамтарсан Засгийн газрын хувь заяа яригдаж буй энэ хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан томоохон нөлөөтэй оролцож буй юм. Харин түүний хувьд бага хурлын үеэр хамтарсан Засгийн газрыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Яг одоогоор санал хураалт явагдаж байна.