Маргааш бүх нийтийн амралтын өдөр тул дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Zamiin tugjee/300A0703 (1).jpg

Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 17 буюу битүүний өдөр бүх нийтээр амарч, хоёрдугаар сарын 28-ны бямба гарагт шилжүүлж ажиллахаар шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэх эсэх талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Бүх нийтийн амралтын өдөр тул дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй" гэлээ.

Дашрамд, мягмар гарагт 2, 7-гоор төгссөн дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцдоггүй. Харин маргааш бүх нийтийн амралтын өдөр тул 2, 7-гоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд хэвийн оролцохоор болж байна.