Д.Тогтохсүрэнг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, хилийн хориг тавьжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:togtohsuren/toogii.png

УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн албан өрөөнд нэгжлэг явуулж , АТГ-аас хойшлуулшгүйгээр саатуулж эхэлсэн байдаг. Хамгийн сүүлд өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх прокурорын хүсэлтийг хэлэлцээд, үргэлжлүүлэн 30 хоног хорихоор шийдвэрлэсэн.

Тэгвэл сар шинийн өмнө түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар сулласан бөгөөд хилийн хориг тавьж, хэргийн бусад оролцогчидтой уулзах, харилцахыг хориглосон байна. Тодруулбал, шүүгчийн захирамжийг яллагдагчийн өмгөөлөгч Б.Б нь эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг энэ сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд, хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тус хэргийн оролцогч, бусад оролцогчидтой уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Дашрамд, Д.Тогтохсүрэнг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн юм.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хулгай хийхдээ эрүүл баригдахаараа өвчтөн болчих юмаа. Бие муу юм бол яах гэж ийм юм хийдэг юмбээ. Дурак чинь

  • И
    Иргэн

    Бүүр ингэж шалтгаалаад сурсан хулгайч нар

  • З
    Зочин

    Хахууль авахдаа эрүүл, хэрэг хүлээх болохоор өвчтэй, ёстой нэг ямарч юм бэ дээ...

  • I
    Irgen

    MAN hor nairuulsan shunalt evgenee shorond hiij shond duujilj chadahgui bainga sullaj bhiim.bugd ham heregtenguud.jinhene hortoi mal evgen