Найруулагч Б.Тамир, МУГЖ Г.Эрдэнэбилэг нарын хоршил

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
120
legacy:IMG_3082.jpeg

Фантастик продакшны жүжигчин, найруулагч Б.Тамирын ээлжит түүхэн төсөл “Тусгаар тогтнол” Бошиг сахигч түүхэн уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Нэрнээсээ л тусгаар тогтнол эх орон бидэнд ямар үнэ цэнээр олдсныг харуулж, түүхийн үнэ цэнийг ойлгуулах энэ төсөлд бас нэгэн шинэ түүх бичигдэж байгаа нь МУГЖ Г.Эрдэнэбилэг, МУСТА Б.Тамир нар анхны ХОРШИЛ юм.

Тодруулбал, Өнөөгийн Монгол улсыг оршин байх их үүрэгт хамгийн чухал нөлөө үзүүлсэн ноёдын дүрийг тэд бүтээж байна. Түүхэн кино, жүжигт дуу хоолой, баатарлаг дүр төрхөө мөнхөлж хадгалж авч яваа жүжигчин Г.Эрдэнэбилэг Эрдэнэдайчин хошой Чин ван Ханддоржийн дүрийг бүтээж байгаа бол бидний мартахаа шахсан эх түүхийг сэрээж, шинэ үеийн залууст таниулж сонирхлыг нь татах хэмжээнд найруулсаар байгаа жүжигчин, найруулагч Б.Тамир Сайн ноён хан Намнансүрэнгийн дүрийг бүтээж байгаа юм.

Харь гүрний эрхшээлд хоёр зуун жил дарлуулж, Монгол гэж улс үгүй ч байж мэдэх аюулаас эдгээр ноёдын уран ухаан, тэсвэр тэвчээр, эр зоригоор өнөөгийн бидний эрхлэн байгаа эх орны Тусгаар тогтнолыг яаж олж авсныг 3 дугаар сарын 6-наас “Тусгаар тогтнол” бошиг сахигч түүхэн уран сайхны киноноос хүлээн авч үзээрэй.

Тэд түүхийг нүдэнд тань харагдуулж, сэтгэлд тань мэдрүүлэх гэж байна.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Гоё кино болсон байх аа. Гарангуут нь үзнэ ээ. Цөвүүн цаг нь их сайхан бодууштай уран бү ээл болсон байсан. Жүжигчин Золбоот маш сайн тоглосон байсан.

  • З
    зочи

    хоосон хийрхэлээ хойш нь тавиад гайгүй шиг юм хийсэн байгаасай

  • З
    Зочин

    Монголд сурдаг Өвөрмонголчууд болон аялаж яваа Хятадууд Монголын талаар болох болохгүйг харуулсан пост вичатад тавихаар доор нь хятадууд бнга Хөөрхий монголчууд минь эх орондоо буцаад ир битгий ингэж зов ч гэж бх шиг ....Хурдан буцаад ир ч гэж бх шиг .. Удахгүй та нар буцаж ирнээ ч гэж бх шиг иймэрхүү коммэнтууд битүү бичдэг. Доржоо гээд нэртэй нүдний шилтэй сахалтай Өвөрмонгол нэг нөхөр бнга монголыг муулж пост тавьдаг шүү. Энэ жил цагаан сараар монгол айлуудаар золголт хийгээд явж бгаа постууд бас зөндөө тавьсан бна лээ.

  • З
    Зочин

    Сайхөн байна. Чухал сэдэв хөнджээ. Одоогийн залуус түүхээ сайн мэдэж байх хэрэгтэй байна. Чингис Чмнгис гэхээс өөр юм мэддэг юмуу даа чааваас Ихэнх нь солонгос залуусыг дууриаж байгаагаа соёл гээд байх шиг хөөрхийс. Боловсорлын систем маш муу байна. .Борвио хавирсан, гонзгой залуус л их болж.

  • T
    Tsolmon

    Hiij bga ni saishaaltai.Tuuhee sain sudlah ni chuhal.Amjilt.

  • З
    Зочин

    мугж Эрдэнэбилэг гэж хэн байдын?

  • Б
    БОЛД

    САЙН НОЁН ХАН НАМНАНСҮРЭН БОЛ ИХ НУРУУЛАГ ЦАРАЙЛАГ СЭХЭЭТЭН ХҮМҮҮН БАЙСАН ГЭДЭГ.ОРОСЫН ХАТАН ХААН ХҮРТЭЛ ШОХООРХОЖ БАЙСАН ГЭДЭГ ШҮҮ.ДҮРД ТОГЛОХ ХҮНЭЭ ЗӨВ СОНГОВОЛ ТИЙМҮҮ???

  • И
    Иргэн

    Уг нь хөөрхий киноны уран бүтээлчид маань их л олон уран бүтээл хийж байна, мэрийж л бн, алтан үеийн жүжигчид байхгүй ч гэсэн мөнгөн үеийн жүжигчид байна даа, гэвч хийж бүтээж байгаа кинонуудаас доривтой доргиосон сайн кино гарахгүй юмаа!!! Эсвэл тоглож буй жүжигчид нь нийгэм алих болчихоороо хүмүүст үнэлэгдэхгүй байна уу мэдэхгүй энэ!!

  • З
    Зочин

    Чи хужаагийн шээс учраас Монголын түүхийг үнэнээр нь сануулчих вий гэхээс яс чинь хавталзаад байна уу ?

  • И
    Иргэн

    Нээх санаанд буухгүй бна.Түүхээрээ мөн ч их мөнгө олох гэж чичрээд байна уу.

  • X
    Xochin

    Yag ynendee ene Ebi,Bold-erdene,Amarsaihan,AmgalanbaatR ed nariinhaa hajuud chadal chansaa muutai shd zailuul kkkk

  • Z
    Zochin

    Хаа хамаагүй ямар ч төс бхгүй хачин новшнууд түүхийг минь гутаах юм...